Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сэр-Од Наганогийн марафонд аман хүзүүдэв

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 21
Өдрийн шуудан
Зураг зураг
Б.Сэр-Од Наганогийн марафонд аман хүзүүдэв

Японы Нагано хотод өчигдөр марафон гүйлтийн олон улсын 16 дахь удаагийн тэмцээн боллоо.

1999 оноос эхтэй уг уралдаанд эрэгтэй, эмэгтэй нийт 10 мянга гаруй тамирчин Наганогийн амьтны хүрээлэнгийн талбайгаас гараанаас гарч, 1998 оны өвлийн олимпийн наадмын нээлт, хаалт болсон цэнгэлдэх хүрээлэнд барианд орсон юм.

Энэ жилээс Японд амьдарч, тус улсын “NTN” компанийн нэрийн өмнөөс уралдах болсон Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 10 дугаартай хурд сорьж, 2:14:04 гэсэн амжилтаар мөнгөн медаль хүртэв.

Наганогийн марафонд эрэгтэйчүүдээс Украйны Сергей Лебид алт (2:13:56), Японы Тайга Ито (2:15:20) хүрэл медалийн эзэн болжээ.

Эмэгтэйчүүдээс ОХУ-ын Алена Прокопева (2:30:56), эзэн орны Рика Шинтакү (2:36:02), Шоко Шимизү (2:37:21) нар эхний гурван байрт орсон байна. Б.Сэр-Од өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Японы Хофү хотод болсон “Хофү Ёмиүри” марафонд түрүүлсэн юм.

Зураг