Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Амь үрэгдэгсдийн тоо 58 хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын живсэн Sewol онгоцны дотор талд нэвтэрч чадсан шумбагчид өнөөдөр 26 цогцос гаргасан байна.

Ингэснээр амиа алдсан зорчигчдын тоо 58 боллоо.

Цаана нь 244 зорчигчид сураггүй байгаа ч ийм байдлаар олдох нь бараг тодорхой байна.

Шумбагчид усан дор байх хугацаа хязгаартай тул цөөн тоогоор ийнхүү гаргасаар байх бололтой.

Тэд мөн онгоцны дотор тал руу нэвтрэх хэд хэдэн зам нээж илрүүлсэн гэнэ. Гаргаж чадаагүй олон цогцоснууд онгоцны дотор талд байгаа гэжээ.

Эцэг эхчүүд эрх баригчдыг аврах ажиллагааг эхлүүлэхэд цаг алдсан гэдэг үндэслэлээр буруутгаж байна. Тэд Сөүл дэх ерөнхийлөгчийн Хөх ордон хүртэл жагсаал хийхээр оролдсон боловч цагдаа нар зогсоосон юм.