Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Sewol усан онгоц осолдсон шалтгаан

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост болсон эмгэнэлт ослын улмаас 300 гаруй хүн амиа алдсан болох нь тодорхой боллоо.

Өнөө өглөө зорчигчдын ар гэрийнхэн хэргийн газарт хамгийн ойр Жиндо хотод жагсаал хийж аврах ажиллагаанд хойрго хандсан засгийн газрыг шүүмжилж, Сөүл хот хүртэл эсэргүүцлийн жагсаал хийх гэж оролджээ.

Цагдаа нар тэднийг зогсоох оролдлого хийж мөргөлдөөн болсон байна.

Осолд буруутгагдаад байгаа хөлгийн ахмад 69 настай Ли Жун-сёк, хоёр дахь гишүүн 55 настай Чо Жун-ки, гурав дахь гишүүн 25 настай Парк Хюн-кул нар эхний байцаалтаа өгч эхэлжээ.

Осол болсон баруун өмнөд далайн хэсэг олон бүлэг арлууд дундуур гардаг, нэлээд тогтворгүй бүсэд тооцогддог гэнэ. Харин ийм эгзэгтэй бүсээр дайрч гарах үедээ ахмад хөлгийн жолоог 25 настай эмэгтэй туслахдаа шилжүүлсэн нь алдаа болжээ. Ахмадыг өрөө рүүгээ яваад ирэх хооронд энэ осол болсон байна.

Гурав дах гишүүн Парк нь далайд гараад жил гаран болж байгаа. Хамгийн анх Хятад руу аялдаг усан онгоцонд ажиллаж байгаад таван сарын өмнө энэ онгоцонд шилжиж иржээ. Тиймээс Чэжү арал хүрдэг энэ замыг тэр сайн мэддэггүй байсан байна.

Уг нь ахмад жолоогоо орхих бол аялалыг түр зогсоож болох байсан ч хөдлөх цагаасаа оройтож гарсан тул цагтаа Чэжү аралд хүрэхээр яарч туслахдаа шилжүүлжээ.

Парк жолоог зүүн тал руугаа огцом дарснаас онгоц хазайсан. Гэхдээ ингэж дарах нь хэвийн үзэгдэл. Гол нь ачааны хэсэгт байгаа хүнд жинтэй ачаанууд хөдөлгөөнтэй, хангалтгүй бэхлэгдсэн байсан тул энэ үед нэг тал руугаа шахагдсанаас онгоц хазайжээ.

Онгоцонд 180 автомашин, 1100 тонн контайнер тээвэрлэгдэж явсан байна.

Мөн мэргэжилтнүүд Өмнөд Солонгос улс ийм ослын үед ажиллах ямар ч бэлтгэлгүй байгааг шүүмжилцгээж байна.

Хамаг анхаарлаа батлан хамгаалах, Хойд Солонгостой дайтахад чиглүүлдгээс иймэрхүү иргэний осол эндэгдлийн үед ажиллахад бэлэн биш, хүмүүс нь бэлтгэгдээгүй байна гэж энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтэн засгийн газрыг шүүмжилжээ.