Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд та "Болж байна. Болж байна" гээд хэлээд байдаг. Худлаа ярихаасаа ичихээ байжээ

Б.Ану
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын нэгдсэн чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн оны эхний улирлын байдлын талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултанд хариулт өгч байна. 

Ерөнхий сайд мэдээлэлдээ:

Манай улсын экспортын гол таван бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 шахам хувь өслөө. Задалж үзвэл, алтны экспорт 120%, зэс 52,9%, түүхий газрын тосны экспорт 63,8%-аар тус тус өсч, төмрийн хүдрийнх 19,%-иар буурлаа. 

Нүүрсний экспортын хэмжээ өссөн ч үнийн дүн буурсан, энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай, нөгөөтэйгүүр "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсний экспортынхоо багагүй хэсгээр “Чалко” компанийн өр төлж байгаатай холбоотой. Нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс одоо 132 нь үлдээд байна. 

Манай улсын гадаад худалдааны жилийн алдагдал нэг тэрбум орчим ам.доллар, улирлынх 400 орчим сая ам.доллар байсаар ирсэн бол энэ оны эхний улиралд 9,1 сая болж нэлээд хэмжээгээр буурсан нь том ахиц юм.

Улсын нэгдсэн төсвийн орлого 170 шахам тэрбум төгрөгөөр тасраад байна. Гэхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж тавих гэх мэт нийгмийн амьдралд ямар нэг бэрхшээл тулгараагүй.

Импортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизелийн түлш, ачааны автомашин, хүнд машин механизм болон тэдгээрийн сэлбэг, мөн хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхины импорт буурчээ. Хувцас, нэхмэл бүтээгдэхүүн, гутал, малгайн импорт өссөн байна.

Инфляци өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч 12,4 хувь буюу төлөвлөснөөс илүү байна. Гэхдээ өсөлтийг хязгаарлах нөхцөл бүрдэж байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого 170 шахам тэрбум төгрөгөөр тасраад байна. Гэхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж тавих гэх мэт нийгмийн амьдралд ямар нэг бэрхшээл тулгараагүй. Төсвийн орлого тасарсан нь дотоодын эдийн засгийн байдлаас гадна импорт, экспортын үнийн бууралтаас хамаарсан гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг сорилт бэрхшээлтэй тулгарч, өмнөх жилээс бууралттай буюу 3 хувийн өсөлттэй байсан. Үүний дотор Монгол Улсын эдийн засаг 11,7 хувиар өссөн нь өндөр үзүүлэлт. 2014 онд дэлхийн эдийн засагт эерэг дүн гарна гэсэн таамаг бий ч манай хөрш орнуудад нааштай хандлага ажиглагдах төлөвгүй байна. 

Хөрш орнуудын эдийн засаг, гадаад орчны эрсдэл болон дотоод нөөцөө тооцоолоход 2014 онд Монгол Улсын эдийн засаг 12,9 хувь хүрч өсөх хандлагатай байна гэж Засгийн газрын тэргүүн танилцуулаад, УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. 

 


ТҮҮНИЙ ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАН-ЫН ГИШҮҮДИЙН ХЭЛСЭН ҮГНҮҮДЭЭС ОНЦЛОХ ИШЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

  1. О.Содбилэг : Хөрсөн дээрээ буу! Иргэдийн амьдралд энд таны инээгээд байгаа шиг инээдтэй юм алга!
  2. О.Содбилэг : АН-ынхан "Улс шиг хөгжүүлнэ хүн шиг амьдруулна" гэж байсан. Хүн шиг амьдарч чадахгүй бна гэж миний очсон 8 аймгийн иргэд хэллээ
     
  3. Л.Энх-Амгалан: Арилжааны банкны удирдлагууд эдийн засгийн орчин хүндэрсэн, жаахан удвал төсөөлшгүй үр дагавар гарна гэж хэлж байна
     
  4. Л.Энх-Амгалан : МАН-ын бүлгийн хурал дээр Монголын арилжааны банкуудын төлөөлөл орж ирээд "эдийн засаг хямарсан" гэдгийг зөвшөөрсөн.
     
  5. Л.Энх-Амгалан : Сая ҮХАҮТ-аас хийсэн бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар "бизнесийн орчин" урьд хожид байхгүйгээр муудсан гэж гарсан
     
  6. Н.Номтойбаяр : Монгол улсын нэр хүнд олон улсад унаж гүйцлээ. ЭЗ-ийн тоон үзүүлэлтийг оператор шиг ярихаа боль! Бодлого гэж юм байнуу?
     
  7. Н.Номтойбаяр : Одоо наад маазраад байдгаа больцоо! 1 хүний ажлын байрыг нэмэгдүүлхэд хэдэн төг зарцуулж байгаагаа мэдэж байнуу?
     
  8. Д.Сумъяабазар : Төрийн албанд л ажлын байр нэмэгдснээс аж ахуйн нэгжүүдэд ажлын байр нэмэгдээгүй шүү!
     
  9. Д.Сумъяабазар : Ингэж маазарсаар байтал эх орон, эдийн засаг, ард түмэн маань туйлдаж гүйцлээ
     
  10. Д.Сумъяабазар : ЕС болон УИХ-ын гишүүд одоо төрийн ажлыг битгий маазруулаад бай!
     
  11. Б.Бат-Эрдэнэ : Болчимгүй байна. Нүд рүүгээ хуруугаа хийчихлээ гэж ярьдаг шиг юм болж байна
     
  12. Б.Бат-Эрдэнэ : Оюу Толгойгоос 340 тэрбумыг авна гэж яриад бас л хамаг юмаа нураагаад хаячихсан.
     
  13. Д.Оюунхорол : МАН, АТГ ажил хийлгэхгүй бна гэдгээ тайлбарла! ЗГ-ын ажлуудыг засч залруулж сайжруулж ирсэн.
     
  14. Д.Оюунхорол : Өнөөдөр өргүй хүн гэж алга. Аж ахуйн нэгж, иргэд, тэтгэвэрт байгаа хүмүүс бүгд өрийн сүлжээнд оржээ.
     
  15. Ж.Энхбаяр : МАН, АТГ хоёроос болж хэцүү байна гэсэн үүнийгээ тайлбарла! Яаж саад болоод байна?
     
  16. Ж.Энхбаяр : ЭЗ хямарсан гэж МАН-ын дүгнэлт ЕС баталчихлаа. 5-5,8% иар ЭЗ жилээс жилд унаж байна. Төсөв тасрах нь тодорхой боллоо.
     
  17. Д.Оюунхорол : ЕС-аа та хэт вакум орчинд байна. Танд мэдээлэл судалгаа өгдөг хүмүүсээ давхар шалгаж үз!
     
  18. С.Бямбацогт : Ерөнхий сайд маань байнга л худлаа ярьж байгаа.
     
  19. Ө.Энхтүвшин : Ерөнхий сайд "Болж байна. Болж байна" гээд хэлээд байдаг. Та худлаа ярихаасаа ичихээ байсан байна. Та бас их тэвчээр муутай.

 


ГИШҮҮДИЙН САНАЛ, АСУУЛТЫН ХАРИУЛТ:

  1. Н.Алтанхуяг: Нүүрсээ БНХАУ руу экспортолж байгаа ч үүнээс өмнөх өрөө төлж байгаа.
     
  2. Н.Алтанухяг: Мөн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан зэрэг шалтгаанаар энэ салбарын орлого өсөхгүй байна.
     
  3. Н.Батбаяр: Өнгөрсөн онд суудлын автомашин болон ачааны машины импорт буурсан.
     
  4. Н.Батбаяр: Гадаад худалдааны алдагдал 2011 онд 500 сая ам.доллар, 2012 онд 300 сая ам.доллар, 2013 онд 9 сая ам.доллар болон буурсан.
     
  5. Н.Батбаяр: Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд эхний аравт багтаж байгаа.
     
  6. Н.Батбаяр: Уул уурхайн салбарт газрын тосны олборлолт 50 хувиар өссөн, нүүрсний олборлолт 25 хувиар буурсан.
     
  7. Н.Батбаяр: Гадаад худалдааны алдагдал 9 сая ам.доллар хүртэл буурсан нь цаашид валютын ханш өсөхгүй байх нөхцөл бүрдсэн гэсэн үг.
     
  8. Н.Батбаяр: Засгийн газар бодлогоор дэмжсэний үр дүнд хувийн хэвшлийнхэн ажлын байраа нэмэгдүүлж чадсан.
     
  9. Н.Алтанхуяг: Ганц компани их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь тухайн компаниас улсын эдийн засаг хамаарах эрсдэлтэйг анхаарах ёстой.

Гишүүд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор ийнхүү хэлэлцүүлэг үүсгэлээ. УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулган 17.25 цагт завсарлалаа.