Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

МАЗААЛАЙ баавгайн тухай 15 БАРИМТ ба ...

З.Санжаа, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мазаалай баавгайн тухай баримтууд:

  1. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг.
     
  2. Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.
     
  3. Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн.
     
  4. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэж нэрлэдэг.
     
  5. 1953 онд АИХ -ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон.
     
  6. 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байжээ гэх дүгнэлтэнд хүрчээ.
     
  7. Бие төрх, амьдрах байдал нь гүйцэт судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон.
     
  8. “Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.
     
  9. Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог. Түүний иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх болсон. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор.
     
  10. Мазаалай угтаа махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөлрүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог.
     
  11. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.
     
  12. Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
     
  13. Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан.
     
  14. Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг. 
     
  15. Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.

Мазаалайн хорогдлын шалтгаан:

Мазаалай баавгайн хорогдлын шалтгаан

 Мазаалайг хамгаалахын тулд орчны бүсийн иргэд, малчид, хилийн цэргийн ажилчид, цэргүүдэд ухуулга сурталчилгааны ажлыг явуулж, ялангуяа мазаалайн байршил нутагт хүн, мал оруулахгүй байх, шаардлага гарвал байгаль хамгаалагчдын зөвшөөрөл хяналтын дор нэвтрүүлэх, байршил, тоо толгойн талаар мэдээлэх, санамсаргүй болон айж сандарсан зэрг тохиолдлоор агнаж хороохгүй байх талаар яриа, танилцуулга хийж ирсэн нь зохих үр дүнгээ өгч сүүлийн 20 орчим жил зүй бусаар хороогдсон тохиолдол гараагүй байна

Хүснэгтээр нарийвчлан харуулав

Газрын нэр  Хугацаа  Тоо  Нас, хүйс Хорогдсон шалтгаан
1 Хуцын шонд  1940 он 1 Тодорхойгүй  Шинжилгээний Оросууд агнасан
2 Билгэх булаг 1944 оны өвөл 1 Бамбарууш Хавханд орсон
3 Эхийн гол 1949.06 сар  2 Бамбарууштай эвш Геологийн Оросууд агнасан
4 Шинэ шонд 1951 оны хавар 1 Хөгшин  Ичээнийхээ амсар дээр үхсэн
5 Төмөртийн нуруу 1960-аад он 1 Тодорхойгүй Худагт унаж үхсэн
6 Баруун шарга 1960 он 2 Бамбарууштай эвш Эхийг нь буудаж шархдуулсан
7 Ямаан ус 1964 1 Бие гүйцсэн Тодорхойгүй 
8 Цагаан богд 1964 1 Хөгшин малын сэг Агуйд байсныг нь үзсэн
9 Цувлуурын хар уул 1966.10.02 1 Шармаахай Музейн зориулалтаар үзсэн
10 Бор хайрхан 1966 оны хавар 1 Залуу Өлбөрч үхсэн
11 Шар хулст   1 Тодорхойгүй Буудуулж үхсэн
12 Цагаан богд  1969.04.22 2 Бамбарууштай эвш Эхийг нь шархдуулж, бамбаруушийг нь салгаж авсан
13 Цагаан богд 1969.06 сар 1 Шармаахай Хилийн цэргүүд агнасан
14 Эхийн гол 1977 1 Бие гүйцсэн Жолооч Шийрэвжанцан агнасан
15 Ланзатын ор,
Сухайн боомын худаг
1982 1 Бие гүйцсэн Худагт унаж үхсэнийг Ц.Зэсэнхүү авчирч өгсөн
16 Элгэний булаг 1983.06.15 2 Ихэр бамбарууш Хилийн цэргүүд эхээс нь салгаж аваад буцааж тавьсан
17 Хөтөл ус 1984.04 сар 1 Бамбарууш  Барьж аваад хоёр хоногийн дараа тавьсан
18 Өлзий билгэх 1985.08.14 2 Эвш  Ноцолдож нэгийгээ барьсан
19 Замбилгэх  1986 1 Тодорхойгүй  Манааны цэрэг буудаж алсан
20 Хөтөл ус 1989 1 3-4 настай Тодорхойгүй
21 Баруун тооройн булаг 2011.05.21 1 Бие гүйцсэн, эр Хөгширч үхсэн
22 Хөндлөн хар 2012.07 сар 1 Бие гүйцсэн,
мазаалайн сэг
Тодорхойгүй 
23 Алтан тэвш 2013.05.23 1 Бие гүйцсэн эвш Ноцолдож нэгнийгээ барьсан