Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сүрэнхорлоо: Төмөр замын бодлого хоолойд тээглэсэн яс болсон

ikon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шинэ төмөр замын төслийн талаар Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн, техникийн ухааны доктор Ч.Сүрэнхорлоотой ярилцсан юм.

-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газар “Тавантолгойн орд газраас өмнөд хил хүрэх төмөр замын цариг нарийн байх нь улс орны эдийн засагт ашигтай” гэсэн байр сууриа илэрхийсэн сураг байна. Энэ талаар Төмөр замын инженерүүдийн холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засаг хүндэрсэн энэ үед төмөр замаа яаравчилж, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх нь монголчуудад туйлаас чухал. Засгийн газар Тавантолгойгоос өмнөд хилийг чиглэсэн төмөр зам улс төрийн зам байх уу, эдийн засгийн зам байх уу гэдгийг шийдэхээр хуралдсан бол сайн хэрэг. Монгол Улсад эдийн засгийн хөгжлөө түргэтгэх төмөр зам хэрэгтэй юу, эвсэл геополетикийн төмөр зам чухал уу гэдгийг өнөөдөр хэн ч ойлгодог болж.

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг ачиж, буулгах тухай ойлголт байхгүй. Хэрвээ ийм асуудал яривал наймаа хийхгүй.

Хятадын цариг гээд байгаа нарийн цариг өөрөө олон улсын стандарт. Хэрвээ геополитек гэж үзвэл хойшоо явах галт тэрэгний царигаа Дархан, Сэлэнгээс цааш нарийн болгох тухай шог яриа гарч мэднэ. Тэгэхээр бид төмөр замын цариг нарийн эсвэл өргөн байна гэж маргаад хэрэггүй. Гэхдээ бид хөрш орнуудтайгаа ойлголцож нэгдсэн шийдвэр гаргах ёстой.

Шинэ төмөр замын төсөл яригдсан долоон жилийн өмнө Хятадын тал манай улсад “Танайх экспорт хийх уурхайгаас манай хил рүү нарийн төмөр зам тавих нь зөв. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг ачиж, буулгах тухай ойлголт байхгүй. Хэрвээ ийм асуудал яривал наймаа хийхгүй” гэж анхааруулсан гэдэг. Нүүрс өвөл хөлдөнө, барьцалдана. Нэг вагоныг хоёр минут буулгана гэж тооцох юм бол нэг галт тэрэгний 100 вагон нүүрсийг 20 цаг буулгана.

Шилжүүлэн ачилтаас болж галт тэрэг бараг бүтэн нэг хоног сул зогсоно. Элэгдэл хоргодол, экологийн доройтол гээд асар их хохирол дагуулна л даа. Энэ бол наймаа биш. Ийм эрсдэл рүү орох наймаачин байхгүй. Нөгөө талаар ачих буулгах тухай ярихад хүнд. Энэ байгууламжийг инженерүүд битгий хэл энгийн хүмүүс хараад “Ийм завхарсан юм байх уу” гэж уулга алдана.

-Нийгэм, эдийн засаг болон уул уурхайн хөрөнгө оруулагчдийг туршсан нэг асуудал бол урагшилдаггүй төмөр замын төсөл. Мэргэжлийн инженерүүдэд энэ төслийг улс оронд хэрэгтэй, ашигтай байх талаар бодож боловсруулсан төлөвлөгөө байна уу?

-Бид нэгдээд шинэ төмөр замын төслийн талаар санал боловсруулж, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Дамжин өнгөрүүлэх тээвэр, ложистикийн бодлого боловсруулах Ажлын хэсэгтэй хамтран хэд хэдэн удаа семинар зохион байгууллаа. УИХ-ын Ажлын хэсэг болон хоёр хөршийн мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодол солилцсон. Энэ Ажлын хэсэг төслийн талаар шийдвэр гаргах хэмжээний материалтай болсон байх. Нөгөө талаар гишүүд “Бид ирээдүйгүй, хүчинд автсан төмөр замын сүлжээтэй болох төлөвлөгөөтэй яваа юм байна” гэдгийг олж харсан байх.

Хэрвээ энэ төслийг улс орондоо ашигтай хэлбэрээр шийдэх ёстой гэж үзэж байгаа бол 2010 онд УИХаас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хоёр зохицож байна уу, үгүй юу гэдгийг дахин нягтлах ёстой. Ингэж байж Монгол Улсыг хол хаясан дэлхийн транзит тээвэр болон уул уурхайн хөгжил, хурдыг гүйцэнэ.

-Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авч, шийдвэр гаргана гэдэг ойлголт манайд ховор үзэгдэл болсон. Магадгүй энэ зуршил нь улс орны хэмжээний төсөл хөтөлбөрийг царцаагаад байх шиг. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?

-Ямар ч улс орны хөгжил инженерүүдийн нуруун дээр явдаг. Гэвч инженерүүдийн тодорхойлсон хөгжлийн бодлогыг улстөрчид зогсоочихож байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Нуугаад байх юмгүй. Төмөр замын төсөл дээр ч улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах уу, яах бол гэсэн хүлээлт байна.

Төмөр замын төсөл дээр ч улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах уу, яах бол гэсэн хүлээлт байна.

Техник, эдийн засгийн үндэслэлтэй, технологийн шинэчилсэн бодлого явуулахгүй улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн талаар яриад нэмэргүйг цаг хугацаа бидэнд хатуухан харуулж байгаа.

Харин УИХ-ын Ажлын хэсгийн 12 гишүүн Монгол Улсын төмөр замын өнөөгийн бодлого яах аргагүй хоолой дээр тээглэсэн яс болсон байна гэдгийг сайн ойлгож байна лээ.

-Та түрүүнд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод салхи оруулах хэрэгтэй гэлээ. Таны бодлоор энэ баримтын ямар асуудлыг эргэж харах ёстой вэ?

-УИХ-аас 2010 онд баталсан энэ бодлого үндсэндээ хэрэгжих боломжгүй, гацаанд орсон. Гэхдээ энэ баримтыг өөрчлөхийн тулд мөнөөх нарийн, өргөн царигийн асуудлаар маргах хэрэгг үй. Бидэнд ганц эрх ашиг бий. Монгол Улс өөрийн гэсэн бие даасан транзит тээврийн төмөр зам, авто зам хосолсон нэгдсэн сүлжээтэй байх ёстой. Үүнийг л тунхаглах ёстой.

Авто зам, төмөр замын мэргэжлийн байгууллага, инженерүүдээ дайчлаад ерөнхий нэг концевц боловсруулж, стратегийн орд, ирээдүйд байгуулах гол гол үйлдвэрийн мужаа дагасан Монгол Улсын транзит тээврийн үндсэн сүлжээг бий болгох ёстой. Ингээд төмөр замын өргөн царигаа хаагуур татах, нарийн царигаа хаанаас хаа хүргэх, авто замаа яаж татах гэх зэрэг нарийн асуудлаа тусгах нь зөв байх.

Өнөөдөр худалч хүнд уул уурхайн орд эзэмшиж байгаа компани болгон тус тусдаа нэг төмөр зам, авто замтай болохыг зорьж байна. Төр, аж ахуйн нэгжийн бодлого уялдаагүй болчихлоо.

Нөгөө талаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод туссан төмөр зам барьж байгуулах нэгдүгээр, хоёрдугаар үе шат гэсэн томъёог авчих хэрэгтэй. Одоо Тавантолгойгоос урд хил рүү тавьж байгаа төмөр замын далан гэхэд энэ бодлогын хоёрдугаар үе шатад багтаж байгаа. Засгийн газар эхний ээлжинд экспортын төмөр зам барина гэж зорьсон. Эдийн засгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээгээ бодсон ч энэ бол зөв шийдэл. Гэвч нэгэнт үе шатаа баримтлахгүй юм бол түүний хэрэг гэж юу байхав. Зүгээр л Монгол Улс төмөр замын нэгдсэн сүлжээтэй болно гээд заачих ёстой.

Төмөр замын царигийг өргөнөөр шийдвэл Монгол Улс их хэмжээний нүүрс тээвэрлэж чадахгүй.

-Монгол Улсын транзит тээвэр, төмөр зам, авто зам хосолсон нэгдсэн сүлжээний загвар танай инженерүүдэд бий юу?

-Бидэнд нэг ийм сүлжээ байна гэсэн урьдчилсан ТЭЗҮ бий. Энэ хэмжээний том ажлыг захын нэг хүн ярьж, хийдэг юм биш. Мэдээж хэрэг энэ загварт гүнзгийрүүлсэн тооцоо, судалгаа хийх ёстой. Харин энэ сүлжээг их алсыг харж хийх учиртай. Бас эдийн засгийн асар их хурдад нийцсэн, хоёр хөрштэйгөө ямар бодлого барьж ажиллах вэ гэх асуудлыг тод тусгах ёстой.

Өнөөдөр Монгол Улс дэлхийн стандарт гэгдэж байгаа төмөр замын нарийн цариг болон Оросын өргөн цариг хоёрын яг уулзвар дээр байна. Бид бусад асуудлаар глобалчлалд нэгдчихээд ганцхан төмөр зам дээр бууриа сахиад үлдэх уу. Эсвэл дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, төмөр замаа улс орны эдийн засагт ашигтай байхаар шийдэх үү. Энэ чинь л бодлого.

-Экспорт хийх уурхайгаас Төмөр замын царигийн өргөн, нарийн байх нь эдийн засагт ашигтай гэдгийг олонх нь хүлээн зөвшөөрдөг болж. Засгийн газрын “Одоо барьж байгаа далан дээр нарийн царигтай төмөр зам тавина” гэсэн байр суурь эцсийн шийдвэр болж чадах болов уу?

-Манай инженерүүд төмөр замын цариг нарийн байх уу, өргөн байх уу гэдэгт ач холбогдол өгөхгүй байна. Гол нь экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх орд газраас хилийн зурвас хүрэх төмөр замын царигийг өргөнөөр шийдвэл Монгол Улс их хэмжээний нүүрс тээвэрлэж чадахгүйг хэлж байгаа.

Яриад байгаа шилжүүлэн ачих байгууламж гээч юм дэлхийд байхгүй. Барьж байгуулах зардал нь төмөр замын өртөгтэй бараг дүйцэнэ. Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага Ачаа тээврийн гэрээндээ нүүрсэнд нэг хувийн хоргодол тооцдог юм.

Бид нэг удаа 30 сая тонн нүүрс тээвэрлэх юм бол 300 мянган тонн нүүрсээ зөвхөн тээвэрлэлтийн үед агаарт алга болгоно гэсэн үг. Яахав, өнөөдөр Цагаан хаданд шилжүүлэн ачилт хийж байгаа. Гэвч эндээс манай нүүрсийг зөвхөн хилийн наймаачид авдаг. Цариг ижил бол бид Таван толгойгоос Шанхай хүртэл ачина.

Шижлүүлэн ачих байгууламж барьсан ч бид нүүрсээ дэлхийн зах зээлийн ханшаар биш агуулахын нөхцөлөөр өгнө. Бид үүнийгээ ойлгох ёстой.

Өнөөдөр бид нэг удаа 30 хүртэл сая тонн ачаа тээвэрлэх, нэг вагон нь 120 тоннын багтаамжтай хурдны галт тэрэгний төмөр замтай болох асуудлыг хөндөж байгаа. Үүнийг ажиллуулах боловсон хүчин хаана байна.

Далайн боомтод хүрнээ л гэсэн. Хэзээ, яаж хүрэх вэ. Энэ асуудал тодорхойгүй. Энэ бүгдийг шийдсэн ч юмгүй, нүүрсний экспортоо боомилоод суувал эдийн засаг улам бүр хүндрэх байх.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин