Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Олон нийттэй харилцах ажилтан бэлтгэх дээд курст урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэвлэл Мэдээллийн салбарт сургалт, судалгаа, мэдээллийн үйлчилгээ эрхэлсэн 19 жилийн туршлагатай Монголын Хэвлэлийн Хүрээлэн  ЭРХЭМ ТАНЫГ  “Олон нийттэй харилцах ажилтан бэлтгэх дээд курс”-т суралцахыг урьж байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй PR-ын салбарт  шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, чадвар бүхий  мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор энэхүү курсыг нээж буй юм.

Уг курст хамрагдаж, 7 хоногт 2 удаа тус бүр  3 цагийн танхимын хичээлд сууснаар Та :

PR-ын шинжлэх ухааны онолын суурь мэдлэгтэй болно (PR-ын тухай үндсэн ойлголт,  олон нийттэй харилцах ажилтны үүрэг, хариуцлага, PR албаны бүтэц, зохион байгуулалт, байгууллагын имижийг хэрхэн бүрдүүлэх вэ, байгууллагын гадаад ба дотоод харилцаа,  зорилтот бүлгийн анализыг хэрхэн хийх вэ, хямралын PR, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийттэй харилцах ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах вэ,  цахим мэдээллийн харилцаа, харилцааны ёс зүй гэх мэт)

Дадлага давамгайлсан сургалтын аргаар олсон онолын мэдлэгээ практик чадвар болгон хөгжүүлнэ (Өөрийн үүрэг, хариуцлага, мэдлэг чадварт үнэлгээ хийх, PR-ын үндсэн элементүүдийг харгалзаж, иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, үр дүнгийн үнэлгээ хийх, хэвлэлийн мэдээ бичих, үр дүнтэй ярилцлага өгөх,  үйл явдал зохион байгуулах, цахим хэрэгслийг PR зорилгоор үр дүнтэй ашиглах гэх мэт)

  • Сургалт эхлэх хугацаа: 2014 оны 4 сар
  • Үргэлжлэх хугацаа: 3 сар
  • Диплом олгоно

Сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүст тавих шаардлага: 

  • Дээд боловсролтой байх
  • Олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байгаа, ажиллахыг хүсч буй хэн бүхэн
  • Долоо хоногт хоёр удаа, тус тус гурван цагийн танхимын хичээлд суух боломжтой
  • Гэрийн даалгаварт зориулж, долоо хоног бүр дор хаяж хоёроос гурван цагийг зарцуулах боломжтой байх

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Хэвлэлийн Хүрээлэнд өөрийн биеэр иргэний үнэмлэх, дээд боловсролын дипломын эх хувь болон нэг хуулбартай ирж бүртгүүлнэ.
  • Урамшуулал: Эхний бүртгүүлсэн 5 хүнд 5 хувийн хөнгөлөлт олгоно. 
  • Хэвлэлийн Хүрээлэнгийн төгсөгчдөд 10 хувийн хөнгөлөлт олгоно. Оролцогчдын тоо хязгаартай.
  • Бүртгэлийн хураамж:  6.000 төгрөг

Багш нарын танилцуулга:

/ТАНИЛЦУУЛГА дээр ДАРЖ томруулж үзнэ үү/

 

Лавлах утас: 9913-8780,  9908-9370,  350002
Веб сайт:  http://www.pressinst.org.mn/
Facebook: Хэвлэлийн Хүрээлэн