Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Брокер, дилерийн таван компанийн эрхийг цуцаллаа

Л.Гэгээ, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 18
Өдрийн шуудан

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны тогтоолоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон таван брокер, дилер компанийн гишүүний эрхийг цуцалсан талаар Монголын хөрөнгийн биржээс өчигдөр мэдээллээ.

СЗХ-ны энэ сарын 9-ний өдрийн 114, 115, 116, 117, 118 тоот тогтоолоор “Монхантрейд” ХХК, “Ники” ХК “Тэнгри секуритиес” ХХК Тэнь Ди Сек" ХХК, “Юу Жи Эс” ХХК-ийн гишүүний эрхийг цуцалсан байна.

Уг шийдвэрийн дагуу эдгээр таван брокер дилерийн компанийн харилцагчдыг тусгай зөвшөөрөлтэй бусад компанид зохих журмын дагуу арга хэмжээ авч, шилжүүлэхээр боллоо

Зураг