Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид агаараас цохилт өгчээ

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг
Сирид агаараас цохилт өгчээ

Иорданы эзэн хааны зэвсэгт хүчин өнөө өглөө Сирийн хилийн цэргийн ангиудад агаараас цохилт өгч багагүй хэмжээний хуягт техникүүдийг устгажээ.

Тус улсын батлан хамгаалах яам өнөөдөр энэ талаар мэдээлсэн байна. Устгагдсан хуягт техникүүдийг Сирийн сөрөг хүчнийхэн эзэмшиж байжээ.

Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд Иорданы хил орчмыг газар нутгийг одоо болтол хяналтандаа байлгаж, хилийн дагуу зэвсэгт мөргөлдөөн хийсээр байгаа юм.

Сирийн сөрөг хүчний анги нэгтгэлүүд 2012 онд анх Иорданы хилийг зөрчсөн бөгөөд тухайн үед дөрвөн хүний амь үрэгдэж, олон хүн шархдаж байсан байна.

Энэ оны хоёрдугаар сард Иорданы хилчид хууль зөрчин орж ирсэн Сирийн дүрвэгсэд рүү гал нээж хоёр хүнийг шархдуулсан юм. Өдгөө Сири Иорданы хил дээр 500 мянга орчим дүрвэгсэд хуралдаад байгаа ажээ.

Зураг