Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

NBA: Улирлын шилдгүүд ба плей-оффын байрлал

З.Санжаа, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

NBA-ын улирлын тоглолтууд дуусч буй энэ үед плей-оффд тоглох багуудын нэрс тодорхой боллоо.

San Antonio Spurs энэ улиралд NBA-ын бүх багуудыг тэргүүлсэн /62-20/ бол хамгийн муу амжилтыг Milwaukee Bucks /15-67/ баг үзүүллээ.

Indiana Pacers баг талбай дээрээ хамгийн их хожлыг /35-6/ авсан багаар шалгарсан бол аялан тоглолтоос San Antonio Spurs /30-11/ хамгийн их хожлыг авчээ.

 

Кевин Дюрант - 32.0 оноо дунджилсан үзүүлэлтээр 2014 оны улирлыг тэргүүллээ

Улирлыг хувийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн тоглогчид:

- Оноо авалт: Кевин Дюрант – 32.0 оноо

- Оновчтой дамжуулалт: Крис Пол – 10.7 о.д

- Хаалт (блок): Энтони Девис – 2.8 блок

- Самбараас бөмбөг авалт: Де Андре Жордан – 13.6

- Холын зайн шидэлтийн хувь: Кайл Корвер – 47.2%

- Довтолгооны хувь: Де Андре Жордан – 67.6%

- Чөлөөт шидэлтийн хувь: Брайн Робертс – 94.0%

- Бөмбөг таслалт: Крис Пол – 2.48 б.т

 

Плей-Оффын байрлал

NBA Play Off 2014

Эхний шатанд хамгийн их өрсөлдөөнийг Los Angeles Clippers, Golden State Warriors багууд үзүүлэх болов уу.

Энэ 2 баг улиралд таарч тоглохдоо 2-2 гэсэн амжилтыг үзүүлээд байгаа бөгөөд цувралын бүх тоглолтууд хатуу, ширүүн өрсөлдөөн дунд болж өнгөрсөн.

Эхний шатны тоглолтуудыг харвал өрнөд бүс нэлээн өрсөлдөөнтэй тоглолтууд гарах төлөвтэй байгаа бол дорнод бүсийн эхний шат харьцангуй сул болох төлөвтэй байна.

Өнгөрсөн жил Miami heat баг NBA-ын бүх багийг тэргүүлж /66-16/ байсан бол энэ жил /58-24/ гэсэн амжилтаар бүсийнхээ 2-р байраар плей-оффд шалгарлаа.

Плей-оффын эхний шатанд таарсан багууд улиралд хоорондоо хэрхэн тоглосоныг харуулбал.

Дорнод бүс: Өрнөд бүс:
Индиана Пейсерс 2-2 Атланта Хокс Сан Антонио Спөрс 4-0 Даллас Маверикс
Миами Хит 4-0 Шарлот Бобкатс Оклахама Сити Тандер 3-1 Мемфис Гриззлес
Торонто Репторс 2-2 Брүүклин Нэтс Лос Анжелес Клипперс 2-2 Голден Стейт Варриорс
Чикаго Буллс 2-1 Вашингтон Визардс Хьюстен Рокетс 3-1 Портланд Трейл Блейзерс