Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоов

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Төв аймгийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 18-27-ны хооронд явагдахтай холбогдуулан 18-27 насны иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 10-ны хооронд түр хугацаагаар зогсоожээ.

Татлагын эхний ээлжинд 15 сум хамрагдах бөгөөд нэгдсэн татлага тавдугаар сарын 3-ны өдөр Зуунмод суманд болох юм.

Шинээр татагдах болон гэрээт цэргийн албанд элсэгчид нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайн, ёс суртахууны төлөвшил, үүрэг даалгаврыг биелүүлэх чадвартай байх гэх мэтийг шалгуур үзүүлэлт болгож байгаа юм.

Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 160 гаруй иргэн цэргийн алба хаасан гэнэ.

Зураг