Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдагсдын тоо 25 болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шар тэнгист живсэн Sewal хөлөг онгоцноос зорчигчдыг аврах ажиллагаа урагш муутай байна.

Сүүлийн мэдээллээр амиа алдагсдын тоо 25-д хүрч 271 хүн сураггүй болоод байна. Аврагдсан хүмүүсийн тоо 179 байгаа юм.

Цаг агаарын таагүй байдал, далайн хүчтэй давалгаа аврах ажиллагаанд саад учруулж байна.

Онгоцонд ОХУ болон БНХАУ-ын иргэд мөн явсан нь батлагджээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр хөлөг онгоц осолдсон газар дээр очиж зорчигчдын ар гэрийнхэн болон аврах багийнхантай уулзсан байна.

Тэр аврах ажиллагааг түргэвчлэхийг хүсч хором бүр үнэ цэнэтэй байгааг сануулжээ.

Хөлөг онгоцны ахмадыг аюултай нөхцөлд зорчигчдоо орхин амиа авч гарсанд буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.