Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэг-бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина

ikon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

СХД-ийн 25 дугаар хорооны 170 цэцэрлэг нь анх удаа Канад технологиор барьж, ашиглалтад оруулсан цэцэрлэг юм. Дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан энэхүү цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Канад технологиор барьсан анхны цэцэрлэгт очин танилцлаа.  

Канад технологиор цэцэрлэг барихын давуу тал нь үнэ өртөг хямд, жилийн аль ч улирлад барилгын ажил явуулах боломжтой төдийгүй газар хөдлөлтөд тэвсэртэй, модон барилга учраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэг байна.

Нийслэлд энэ онд 16 цэцэрлэг бага сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 170-р цэцэрлэгийн хашаанд нэг цогцолборыг барихаар шийдвэрлэсэн.

Тиймээс энэхүү цэцэрлэгийг өргөтгөж бага сургууль цэцэрлэгийн цогцолбор болгох бүрэн боломжтойг хотын дарга онцолж байлаа. Учир нь Канад технологиор барьсан барилгыг шаардлагатай үед өргөтгөх, багасгах боломжтой байдаг байна.

Цаашид нийслэлд барих цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барьж ашиглалтад оруулах талаар туршлага судлан хэрэгжүүлэх  шаардлагатай байгааг ч хотын дарга хэлж байсан юм.