Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа TRQ хувьцааны ханш өсчээ

PURPLEBOOK
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны олборлолтын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ хэмээн мэдэгдсэний дараагаар TRQ-н хувьцаа сарын хамгийн өндөр түвшиндээ хүрч өссөн байна. 

Одоогоор Манай улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талууд санхүүжилтийн тал дээр 4-5 асуудал шийдэгдэж чадаагүй байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс дээрх асуудлыг богино хугацаанд шийдэхэд бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн билээ. 

Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчидтэй хийдэг ээлжит уулзалтуудын үеэрх мэдээлэл болон "Рио Тинто" -д бичсэн захидал нотолж байгаа юм. 

Энэ сарын 15-наас эхлэн Нью Йорк хөрөнгийн бирж дээр Turquoise Hill-н хувьцааны ханш 3.49 ам.доллараас 3.84 ам.доллар болж 10 хувиар өсөөд байна. 

Ерөнхий сайдын "Рио Тинто"-д бичсэн захидлыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.