Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-ын бүртгэл дуусахад ГУРАВ хоног үлдлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ЭЕШ-ын бүртгэл дуусахад гуравхан хоногийн хугацаа үлдээ. Бүртгүүлээгүй сурагчид үлдсэн хугацаанд бүртгүүлэх бүрэн боломжтой. Үүнээс гадна бүртгэл дуусах хугацаа ойртох тусам боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэг учир амжиж бүртгүүлэхийг зөвлөлөө. 

ЭЕШ-ын шаардлагатай мэдээллийг 70119498 утаснаас авах боломжтой.

Бүртгэлийн хугацаа өөрчлөгдөөгүй дөрөвдүгээр сарын 21-ны 18:00 цагт дуусах хэвээрээ байгаа гэдгийг тус төвийнхөн хэлж байна.

БҮТ-н мэргэжилтнүүд нэмэлт цагаар буюу амралтын өдрүүдэд ажиллаж байгаа тул бүртгэлийнхээ хугацаанд хичээл нэмүүлэх болон бүртгэлийн явцад гарсан ямар нэг зөрчилтэй бүртгүүлэгч БҮТ дээр ирж зөрчлөө арилгуулж болох юм байна

Шаардлагатай мэдээллийг www.eec.mn цахим хуудас болон 70119498 утаснаас авах боломжтой.

Энэ жил 38000 гаруй шалгуулагч шалгалт өгнө гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна. Харин  одоогийн байдлаар  35000 гаруй шалгуулагч   бүртгүүлжээ.

ЭЕШ-ын хуваарь:

Сар/өдөр Цаг Хичээл
06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 17 08:30-09:50 Монгол Улсын түүх
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй