Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

239 албан тушаалтны ХОМ гарчээ

ikon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN

Авлигатай тэмцэх газраас нийт 239 албан тушаалтны 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуйлан гаргажээ.    

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Авлигын эсрэг хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2-р улиралд багтааж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэхээр заасан байдаг.