Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Макс-Өргөө"-гийн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Л.Од, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 18
Өдрийн шуудан

Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг, Гэсэр сүмийн уулзварын зүүн талд “Макс-Өргөө” компанийн бариулж буй барилгаас төмөр унаснаас болж “Land Cruiser-200” маркийн машины жолооч, 36 настай залуу харамсалтайгаар амиа алдсан билээ.

Хохирогч залуу Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн жолооч байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад хариуцлагагүй хүмүүсээс болж харамсалтайгаар амиа алдсан юм.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байсан бол өчигдөр яллах дүгнэлт үйлдлүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна.

Зураг