Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Габриель Гарсиа Маркез таалал төгслөө

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нобелийн шагналт, Латин Америкийн агуу зохиолч Габриель Гарсиа Маркез 87 насандаа өчигдөр таалал төгсчээ.

Тэр Колумбид төрж сүүлийн 30-аад жил Мексикт амьдарч байсан юм.

Түүнийг 17 дугаар зууны Мигуель Де Сервантесээс хойш төрсөн хамгийн том испани хэлээр бүтээлээ туурвидаг зохиолч гэж үздэг. Марк Твэйн, Чарльз Диккенс нартай харьцуулах нь ч бий.

Түүний 1967 онд бичсэн "Зуун жилийн ганцаардал" роман нь гэхэд 25 гаруй хэл дээр хэвлэгдэж 50 сая хувь зарагдсан байдаг.

Уг бүтээлээрээ тэр анх удаа Латин Америкийг дэлхийд таниулсан гавъяатай гэж үздэг юм. Маркез 1982 онд Утга зохиолын Нобелийн шагнал хүртэж байжээ.