Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын газрын тосны экспортын татвар 2,8 хувиар буурна

Э.Оджаргал
2014 оны 4 сарын 17
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Ирэх 5 дугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 10,9 ам.доллараар буурах аж. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 3 дугаар сарын 15-аас 4 дүгээр сарын 15-ны хооронд дэлхийн зах зээл дээр Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 105,5 ам.доллар байжээ. 

Орос улс газрын тосны бүтээгдэхүүний “55-60-90” татварын шинэ системийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлээд байгаа юм. Үүний дагуу ирэх сард газрын тосны экспортын татвар тонн тутамд 2,8%-иар буурч 376,1 ам.доллар, дизель түлш 244,4 ам.доллар болох юм.

Монгол Улсын импортын гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар одоогийн 348,3 ам.доллараас буурч 338,4 ам.доллар болох аж. 

Оросын газрын тосны экспортын 1-2 дугаар сарын орлого 15,12 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,6%-иар буурсан байна.

Харин бензиний экспортын хувьд 1 дүгээр сард нийт 461,7 сая ам.долларын орлого олсон нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 19,7%-иар буурсан үзүүлэлт юм.    

2014 оны ОХУ-ын бензиний экспортын татвар

Сар Тонн тутамд Үнэ /1 тонн/
1 дүгээр сар +9,1 ам.доллар          360,9 ам.доллар
2 дугаар сар -19,3 ам.доллар 347,6 ам.доллар
3 дугаар сар -1,7 ам.доллар 345,9 ам.доллар
4 дүгээр сар + 2,4 ам.доллар 348,3 ам.доллар
5 дугаар сар   -10,9 ам.доллар 338,4 ам.доллар
Зураг