Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ikon.mn
2014 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Соёлын өвийн зэрэглэл, түүнийг тогтоох шалгуур, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх, соёлын биет бус өвийг сэргээн уламжлуулах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн эрх, үүрэг, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар хуулийн төсөлд тусгасан саналуудыг гишүүд нэлээн тодруулан ярилцсан.

Зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай нийт 90 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.