Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн өндөр үнэ хүрсэн шаазан аяга

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хонгконгийн дуудлага худалдааны үеэр Хятадын тэргүүн баячуудын нэг Лю Ичиань 7.5 см өргөнтэй шаазан аягыг 36 сая ам.доллараар авсан нь хамгийн их үнэ хүрсэн Хятад шаазан болоод байна.

Эргэн тойрондоо тахианы дүрсээр чимэглэсэн энэхүү аяга 500 орчим жилийн өмнөх буюу Мин гүрний үеийн бүтээл. Нийтдээ 20 ширхэг л бүтээгдсэн уг аяганы хамгийн бүрэн бүтэн үлдсэн нь энэ юм байна.

Өнө удаан жил сайдалцаж муудалцаж явсан хөрш орны хувьд бидэнд ч Хятадын эртний эдлэлүүд хадгалагдаж байж болох юм.

Хэрвээ тэгвэл гайхмаар өндөр үнэ хүрч болох юм шүү.

Хятад баячууд хуучны эд өлгийн зүйлсээ үнэ хайрлахгүй авдаг болсон гэнэ.