Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн байдлаар 287 хүн сураггүй байна

Б.Ану
2014 оны 4 сарын 17
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:23 2014/04/17

Далайд живсэн Sewal хөлөг онгоцийг уснаас татаж гаргах өргөгч кранууд замдаа яваа. Тэд маргааш өглөө гэхэд онгоцны байрлалд хүрэх юм.

Тиймээс аврах ажиллагааны гол үр дүн маргааш л гарах ажээ.

Тэрнээс наана ямар нэгэн ахиц гарах боломжгүй байгаа гэнэ. Мөн зорчигчид дотор нэг орос, хоёр хятад, хоёр филиппин иргэд яваа тухай мэдээлжээ.

Тэднээс филиппин иргэд аврагдсан сурагтай байна.

13:48 2014/04/17

Sewol хөлөг онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа хүнд сорилттой тулгарч байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үзэгдэх орчин тааруу байгаагаас болж ажиллагаа удааширчээ.

Энэ тохиолдолд онгоцны усанд автаагүй хэсэгт хоргодож байж болох зорчигчид амьд үлдэх магадлал улам багасч байна. Учир нь тэнд агаар орох боломжгүй, мөн ус маш хүйтэн байгаа.

Нэгэнт ажиллагаа удааширч багагүй цаг авахаар болсон тул бид LIVE мэдээллээ зогсоож байна. Харин аврах ажиллагаатай холбоотой аливаа онцгой мэдээллийг цаг тухайд нь үргэлжлүүлэн хүргэх болно.

11:20 2014/04/17

Албаныхны мэдээлсэн сүүлийн тоо: нийт 475 зорчигчоос 179 хүн аврагдаж, 9 хүн амь үрэгдэж, 287 хүн олдоогүй байна.

08:30 2014/04/17

Албаны хүмүүс мэдэгдэл хийж амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж найм болсныг зарлалаа.

08:28 2014/04/17

Хүүхдүүдээс ирсэн зарим нэг SMS ихээхэн найдлага төрүүлж байна. Нэг хүүхдийн аавд "бид амьд байна. биднийг түргэн авраарай" гэсэн мессэж ирсэн гэнэ. Өөр нэг хүүхдээс театрын дугуйлангийнхандаа хандаж "би та нартаа бүгдэнд нь хайртай. буруу зүйл хийж байсан бол уучлаарай" гэсэн мессэж бас ирсэн байна.

Бас нэг сурагч ээждээ онгоц яг живж эхлэх үед "ээжээ, хэлж амжихгүй байж магадгүй нь. би таньдаа хайртай" гэсэн мессэж ирүүлжээ. Азаар тэр сурагч дараа нь аврагдсан гэнэ.

07:51 2014/04/17

Сүүлчийн байдлаар 6 хүн амиа алдсан нь батлагдаад байна.

Үүнд дөрвөн сурагч, нэг багш, нэг хөлгийн багийн гишүүн. Тэд бүгд 30 хүрээгүй байсан нь харамсалтай.

Аврагдагсдын тоо 174 хэвээрээ байна. Өмнөд Солонгос улсын сүүлийн 20 жилийн түүхэнд гараагүй том осол болж байгааг Ёнхап агентлаг мэдээлж байна.

21:57 2014/04/16

Sewol хөлөг онгоцны ихэнх хэсэг усанд автаад байгаа ч найдвар тасраагүй аврах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор 4 хүний цогцос олдоод байгаа. Аврагдагсдын тоо 174 хүрч, 284 хүн олдоогүй байна.

Харанхуй болж аврах ажиллагаанд хүндрэл учирч байгаа гэнэ. Онгоцны усанд автаагүй хэсэгт хүмүүс амьд байх магадлалтай гэж үзэж байна. Аврагдагсдын ярьснаар онгоц хазайж эхлэхэд онгоцны ахмад суудлаасаа босохгүй байхыг анхааруулсан гэнэ. Үүнээс болж хүүхдүүд амжиж тавцан дээр гарч чадаагүй бололтой.

Аврах ажиллагаа шөнийн турш үргэлжлэхээр байна.

18:02 2014/04/16

Амь үрэгдэгсдийн тоо гурав болж нэмэгдлээ. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүүхдийн цогцос олдоод байна.

Одоогоор 292 хүн ор сураггүй байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх нь бараг тодорхой байна.

17:34 2014/04/16

Өмнөд Солонгосын албаны эх сурвалж тоолох явцад алдаа гарсан гэсэн шалтгаанаар аврагдагсдын тоог бууруулж мэдээллээ.

Шинэ тоогоор дөнгөж 164 хүн аврагдаж 300-аад хүн одоо болтол сураггүй байгаа юм байна. Хоёр хүн амь үрэгдсэн нь одоогоор батлагдаад байгаа. Үлдсэн 300-аад хүнийг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Өмнө нь 368 хүн аврагдсан гэдэг тоо өгч байсан нь ийнхүү худлаа боллоо. 

13:23 2014/04/16

Осолдсон хөлөг онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая авсан мэдээллээр 107 хүн ямар нэгэн тусламж авч чадаагүй байна. Тэднийг аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд эдгээр 107 хүнээс дийлэнх нь живсэн онгоцон дотор байж магадгүй талаар YONHAP мэдээллээ.

12:47 2014/04/16

Осолдсон хөлөг онгоцны зургууд:

12:35 2014/04/16

"ABC News" осолдоод байгаа онгоцны талаар шинэ мэдээлэл гаргалаа. Тэдний мэдэгдсэнээр хоёр хүн амь насаа алдсан байна. Одоогоор нийт зорчигчдын 178-ыг авраад байгаа аж. 

Амь насаа алдсан хоёр хүний нэг нь онгоцны багийн гишүүн, 22 настай эмэгтэй байжээ. 

11:07 2014/04/16

CNN агентлаг зорчигчдын 161-ийг авраад байгаа талаар мэдээллээ. Тус хөлөг онгоцонд нийт зорчигчдын ойролцоогоор 320 нь сурагч байсан бөгөөд тэд Чежү арал руу аялахаар явж байсан мэдээлэл ирлээ.  

Хамгийн сүүлийн мэдээллээр тус хөлөг онгоцонд нийт 476 зорчигч явж байжээ. 

Өмнөд Солонгост 450 зорчигчтой усан онгоц живж байна

09:47 2014/04/16

Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэг орчимд 450 зорчигчтой усан онгоц осолдож буй дохио өгчээ. Yonhap агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар өглөөний 08.58 цагт тус онгоцноос дохио ирсэн байна. 

Тус онгоцны зорчигчдын дийлэнх нь ахлах ангийн сурагчид байгаа аж. 

Живж буй онгоцыг аврахаар харуулын усан онгоц, нисдэг тэрэг илгээжээ. 

Орон нутгийн цагаар 09.55 цагт зорчигдын 120-ыг нь авраад байгаа талаар Yonhap агентлаг мэдээллээ. 

Энэхүү хөлөг онгоц нь өчигдөр Инчионоос гараад өнөөдөр Чежү арал дээр очих ёстой байсан аяллын онгоц байжээ. 