Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хар дансанд орогсдыг энэ сарын 15-нд нийтэд зарлана

ikon.mn
2014 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг нийтэд зарлах хотын даргын захирамж гарсан.

Түүнчлэн зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүд, уг авто зам, барилга байгууламжийн ажлыг хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүнийг олон нийтэд зарлаж, хуулийн дагуу хариуцлага тооцуулах санал боловсруулах юм.
 
Харин Үнэлгээний хороо, Улсын комиссын бүрэлдэхүүний талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газраас авч нэгтгэх ажил үргэлжилж байгаа аж.

Хар дансанд орогсдыг энэ сарын 15-ны өдөр олон нийтэд зарлах юм байна.