Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ийм хүн л Google-д ажилд ордог

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Дэлхий улам бүр глобалчлагдаж ямар ч гарал үүсэлтэй, хэн ч бай хэрвээ шаардлагыг нь л хангаж байвал томоохон компаниудад ажиллах боломжтой болжээ.

Google компаний хүний нөөц хариуцсан захирал Ласло Бок Тайм сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тус компанид ороход нэн шаардлагатай таван зан төлөвийг онцолжээ.

Зөвхөн Google-д төдийгүй аль ч хувийн компанид ажиллах залуучууд өөрийгөө ийм байж чадах эсэхээ дүгнэж үзэх хэрэгтэй санагдаж байна.

Эдгээрийг өөртөө төлөвшүүлж чадвал та хаана ч газардахгүй гэсэн үг.

     1.   Ажил гүйцэтгэх техникийн ур чадвар

Та гүйцэтгэх ажил үүрэгтээ шаардлагатай техникийн ур чадваруудыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Үүнд компьютер, программ хангамж, хэрэглээний программууд гэх мэт. Өөрөөр хэлбэл ажлын багажаа сайн эзэмшсэн байх.

     2.   Ерөнхий суралцах чадвар

Ажиллах явцдаа шинэ зүйлсийг хэний ч шахалтгүйгээр бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвар маш чухал. Энэ чадвар нь төрөлхийн сониуч зан, дур сонирхолтой нь уялдаж байвал том давуу тал.

     3.   Шаардлагатай тохиолдолд манлайлах чадвар

Энэ нь албан тушаал, эрх мэдлийн тухай асуудал биш. Харин ямар ч алба хашдаг хэн ч бай хамаагүй, шаардлагатай тохиолдолд баг, хамт олныхоо тусын тулд урагш алхам хийж бусдыг манлайлах чадвар юм.

     4.   Даруу төлөв чанар

Хэчнээн их мэдлэгтэй, ухаантай байлаа ч биеэ тоолгүй үргэлж суралцагч байж, бусдыг сонсдог байх чадвар.

     5.   Эзний сэтгэлгээ

Энэ нь ажилдаа эзэн хүний сэтгэлээр хандах тухай асуудал. Өөриймсөг байж, ажлаа зөвхөн ажлын цаг, ажил үүргийн хуваариар хязгаарлахгүйгээр сэтгэл гаргаж чанартай хийдэг зан чанар юм.

 

Google компанид ажилтнуудын эдгээр зан чанарыг хянах систем сайн ажилдаг тул шаардлага хангасан нь өсөж дэвжих, хангаагүйг нь солих халах механизм тасралтгүй ажиллаж компани улам бүр эрүүлжиж байдаг гэнэ.