Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар яаж байгаа юм бэ?!

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 29
iKon.MN

 

Засгийн газрын хуралдаан, 

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ. 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хурдан морины уралдааны тов, хуваарийг гаргасан талаар ХМА-наас нь мэдээлсэн юм. Энэхүү мэдээлэлд хурдан морины уралдааныг зуны цагт л хийх хуваарь байсан юм. 

Гэвч хэдэн цагийн дараа мэдээллээ шинэчлэн ирүүлсэн нь ирэх сарын 23-нд "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулах хуваарийг нэмжээ. 

Уг нь Засгийн газрын эхний мэдээллийг иргэд их баяртай хүлээж авсан юм. Учир нь өвөл, хавар буюу хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдийн хувьд бэртэл гэмтэл авах, эрүүл мэнд, амь насаараа хохирох магадлалыг нэмэгдүүлдэг. 

Тиймээс ч өнгөрсөн жил хүйтний улиралд зохион байгуулагдсан уралдаанд хүүхэд бэртэх, амь нас хохирох тохиолдол гарч зургадугаар сар хүртэл дахиж уралдаан зохион байгуулахыг хориглож байсан. 

Ийм бэлхэн туршлага байхад ЗАСГИЙН ГАЗАР яаж байгаа юм бэ. 

Тоо баримтын мэдээлэл, “Дүнжингарав 2013” хаврын бүсийн уралдааны үеэр 10 гаруй хүүхэд унаж, тав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.

Мориноос унасан нэг хүүхэд нь машинд дайруулж амиа алдсан талаар хэвлэлүүд тухайн үед бүгд мэдээлсэн. 

Түүнчлэн өнгөрсөн жил цэргийн баярт зориулсан хурдан морины уралдааны үеэр 12 настай хүү унаж явсан азарганыхаа дөрөөнд нэг км гаруй газар чирэгдэн амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан билээ. 

2010 онд 222 хүүхэд, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноосоо унаж бэртсэн тоон үзүүлэлт байдаг.

Хүүхдүүдийн эрхийг хамгаалах тал дээр Засгийн газар дорвитой анхаарч чадахгүй юм бол ядаж өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулахаа больчих л доо.