Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс цахлайтах өвчтэй бол хүнсэндээ лууван түлхүү хэрэглэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Арьс цахлайтах. Энэ бол арьсны нэг хэсэг эрүүл газарт пигментацийн процесс явагдахгүй болох буюу будагч бодис байхгүй болсноос үүдэн арьс цайрах мөн түүний эргэн тойронд нь гиперпигментац буюу бараан өнгөтэй толбонууд үүсэх эмгэг юм.

Үүсэх толбоны тоо хэмжээ болон хамрах хүрээ нь тасралтгүй тэлсээр эрүүл арьсны өнгийг өөрчилж томордог. Энэ өвчин ихэвчлэн залуу насанд илэрдэг. Арьсны цайрсан хэсгүүдийг бүрхсэн шар үс ч гэсэн бууралтаж цайрдаг.

Цахлайтах өвчтэй хүмүүс хоол хүнсэндээ лууван ихээр хэрэглэх хэрэгтэй

Биед үүссэн энэхүү цайрсан хэсгүүд нь наранд маш мэдрэг, эмзэг болоод зогсохгүй яаж ч наранд шараад борлодоггүй. Олон жилийн туршид өвчин бага багаар тэлдэг, эмчилгээ авдаггүй өвчний нэг юм.  Ийм өвчтэй хүмүүс хоол хүнсэндээ лууван ихээр хэрэглэнэ. Луувангийн шүүс хийж өдөрт нэг аягыг уух бөгөөд үүнийг хэдэн сар, жилийн туршид дадал хэвшил болгох шаардлагатай.

Мөн байцаа, абрикос, анар жимсийг түлхүү хэрэглэнэ. Өдөрт хоёр удаа хоолны өмнө, нэг цайны халбагаар валерианы болон аралийн хандыг 2-3 сарын турш тасралтгүй уувал мэдэгдэхүйц үр дүн ажиглагддаг. Мөн хвойно-валерианы хандтай усанд (валерианы ханд 20 мл, шилмүүсний ханд хоёр цайны халбага) гурван хоногт нэг удаа орох мөн курс витамин уух (нэн ялангуяа В1 болон В6) шаардлагатай.

Цахлайтаж цагаарсан хэсгийн арьсан дээр "зверобой"-ын уусмалыг (хоёр цайны халбагыг нэг стакан буцалсан усанд хийх) нэг цайны халбага ургамлын тостой хольж өдөрт 3-4 удаа цайрсан хэсгийг арчих нь үр дүн сайтай. Ийм маягаар сарын турш курс эмчилгээ хийлгээд үр дүнг нь харах хэрэгтэй. 

Мэдээллийн эх сурвалж: ЭМЯ