2015/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
1,985.06₮
B04
УЛААНБААТАР
24°
|
15°
B11
УЛААНБААТАР
18°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
16:00
S102
25°
17:00
S44
26°
18:00
S32
26°
19:00
S32
26°
20:00
S32
24°
21:00
S44
24°
22:00
S44
23°
23:00
S44
19°
00:00
S28
20°
01:00
S102
20°
02:00
S102
17°
03:00
S45
18°

АГААРЫН БОХИРДОЛ урагт хэрхэн нөлөөлж буйг тогтоох судалгаа хийж эхэллээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 1 сарын 24
iKon.MN
86c8cb urag x800

“Ургийн өсөлтөд агаарын бохирдлын нөлөөг судлах” судалгааны нээлт боллоо.

Уг судалгаа гурван жил үргэлжлэх юм. ЭМШУИС, Канадын Саймон Фрейзэрийн их сургууль, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран ажиллах ажээ.

Улаанбаатарт жин багатай нярай төрөх, ураг зулбах, амьгүй төрөлт, гаж хөгжилтэй нярай төрөх тохиолдол нэмэгдэж байна.

ДЭМБ-аас 2013 онд гаргасан Хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад Улаанбаатар хот хоёрдугаар байранд орсон. Нийслэлд агаарын чанарын хэмжилтээр хамгийн их бохирдолтой цэг нь Сүхбаатар дүүрэг буюу 100 айл орчим учраас уг дүүргийг сонгож судалгаагаа хийхээр болжээ. 

Тус судалгаа нь СБД-ийн хэмжээнд жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтөд агаарын бохирдол нөлөөлж буй эсэх, тийм бол учруулж буй хор, нөлөөллийн хэмжээг судлан тогтоох зорилготой. Судалгаанд 540 жирэмсэн эх хамрагдна.

Сүүлийн жилүүдийн статистик тоогоор Улаанбаатар хотод жин багатай нярай төрөх, ураг зулбах, амьгүй төрөлт, гаж хөгжилтэй нярай төрөх тохиолдол нэмэгдэж байна. Иймээс агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгааг тогтоохоор уг судалгааг хийж байгаа ажээ.

Дэлхийн бусад орнуудад агаарын бохирдлын нөлөөг зүрх судасны өвчин, цусны эргэлтийн тогтолцоо, амьсгалын замын өвчлөлүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготой судалгаанууд хийгдэж байсан ч ургийн хөгжилд хэрхэн нөлөөлсөн талаар хийгдсэн судалгаа байдаггүй юм байна. 

АГААРЫН БОХИРДОЛ урагт хэрхэн нөлөөлж буйг тогтоох судалгаа хийж эхэллээ
iKon.mn Facebook
Advertisement
x