Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Михайл Калашниковын гэмшил

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Алдарт АК-47 бууг бүтээгч Михайл Калашников нас барахаасаа өмнө олон хүнийг устгасан зэвсэг бүтээсэндээ их харамсаж байжээ. Тэр “арилшгүй сэтгэлийн шархтай” явдгаа дурсдаг байв.

Өнгөрсөн 12 сард 94 насандаа талийгаач болсон тэр дөрөв дүгээр сард Бүх Оросын Үнэн Алдартны сүмийн тэргүүн хамба лам Кириллд захиа бичиж байжээ.

Тэр захидалдаа: “Надад хариултыг нь олоход хэцүү нэг асуулт байдаг. Хэрвээ миний бүтээсэн зэвсэг олон хүний амийг авсан бол, дайсан байсан ч ялгаагүй, би тэр бүхэнд буруутай юу?” гэжээ.

Хамба Кириллийн хариулт нь “хэрвээ зэвсгийг эх орноо хамгаалах үйлсэд зориулсан бол зохиосон хүнийг нь ч, хэрэглэсэн цэргүүдийг нь ч бид зөвтгөнө” гэсэн байна.

Ямартай ч тэр насны эцэст хийж бүтээсэндээ багагүй шаналдаг байсан бололтой.