Уншиж байна ...

JIP “Залуу дадлагажигч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөв

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Зориг сан залуусын боловсролыг дэмжих зорилтынхоо хүрээнд Junior Internship Program (JIP) буюу Залуу дадлагажигч хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг билээ.

Энэ жилийн хувьд Капитрон банк уг хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан ба хөтөлбөр нь ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр байгууллага дээр богино хугацааны танилцах дадлага ажил хийх боломжийг олгодог хөтөлбөр юм.

зураг
 

Залуу дадлагажигчид 2024 оны 04-р сарын 1-нээс 5-ны хооронд томилсон байгууллагуудад дадлага хийж мэргэжлийн чиг баримжаа аван, өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр богино хугацаанд дадлага ажил хийсэн.

Дадлагажигчдын төлөөлөл болох 119-р сургуулийн сурагч Н.Дашням нь Капитрон банкны Маркетинг, олон нийттэй харилцах газарт, Шинэ эрин сургуулийн сурагч Б.Эрдэнэбат Дижитал шилжилтийн газарт тус тус 5 хоногийн хугацаанд дадлага хийж, чиглэл авсан юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.