Уншиж байна ...

Барилга, Дэд бүтэц, Уул Уурхайн “BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд болно

ikon.mn
2024 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2024 улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн 2024 оны 04 сарын 24-26-ны өдрүүдэд Степпе Арена мөсөн өргөөнд гурван өдрийн турш үргэлжилнэ.

Монголын BAUMA буюу Build Mongolia 2024 үзэсгэлэнд салбар салбарын 100 гаруй шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцож байна. Мөн 10-аад орны шилдэг байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт техник технологийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулах юм. Үүнээс дурдвал ХБНГУ-аас Schonburg GMBH, Kubler GMBH БНХАУ-аас Shandong Kaweiying Metal Structure Manufacturing Co.,ltd.,  Jiangsu Kingertai New Material Technology Co., Ltd зэрэг компаниуд оролцож байна.  Үүний зэрэгцээ Польшийн Хөрөнгө оруулалт, Худалдааны Агентлагаар (PAIH) дамжин салбарын  байгууллагууд мөн Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.

Үзэсгэлэнд оролцож буй салбарын шилдэг төлөөллүүдээс дурдвал барилга, бүтээн байгуулалтын салбараас  Nutgiin Buyan Group LLC, Mongolyn Alt (MAK), United Projects Corporation LLC зэрэг компаниуд  оролцох бол уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Im Trading Llc,   SB Virgo Engineering LLC, Faw Mongolia LLC зэрэг байгууллагууд оролцохоор бүртгүүлээд байна. Өнөө жилийн хувьд үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллаж, эрчим хүчний салбарын байгууллагуудын оролцоо нэмэгдсэн. Тухайлбал Arvis Systems LLC, Everyday Farm LLC, Shinjidaimetall LLC, Enlight LLC  зэрэг шилдэг байгууллагууд үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм.

зураг
 

Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч байгууллагаар бүтээн байгуулалтын шилдэг ханган нийлүүлэгч Премиум Бьюлдингс Материалс ХХК ажиллаж байна. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр The Mongolian Mining Journal, Bloomberg TV Mongolia, Австралийн бизнес эрхлэгчдийн Монгол дахь төв байгууллага, Герман монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо тус тус хамтран ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус тус хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн туршид барилга, бүтээн байгуулалт, уул уурхай, эрчим хүчний салбарын хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.  Үүнээс онцлон дурдвал үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, Тархмал сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хангамж, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн эрчим хүчний салбарт зэрэг сэдвийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Үүний зэрэгцээ бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүрийн төлөөлөл олон мянган инженерүүд, барилгачид, замчид, цахилгаанчид, уурхайчид, архитекторууд, менежерүүд, бизнес эрхлэгч, төсөл хэрэгжүүлэгчид, хөгжүүлэгчид, үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид зочлон ирэхээр бүртгүүлсэн.

Build Mongolia 2024 Олон улсын барилга, дэд бүтэц, уул уурхайн техник технологийн үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая!

Build Mongolia 2024 үзэсгэлэн зохион байгуулах хороо

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187