Уншиж байна ...

Монгол Улсын Засгийн газар Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагатай хамтран “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг баталлаа

ikon.mn
2024 оны 4 сарын 22
Сурталчилгаа
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь дэлхийн хамгийн эмзэг экосистемийн нэг болох эрс тэс уур амьсгалтай өргөн уудам хээр талыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах анхны санаачилгын хувьд хүн төрөлхтний өмнө зөв үлгэрлэл үзүүлж байна.  

2024 оны 04 дүгээр сарын 22
Улаанбаатар хот, Монгол Улс

Цахимаар холбоо барих хүн: Рейчэл Винтэрс; rwinters@tnc.org

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, Дэ Нэйче Консерванси байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарлалаа. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжнээ орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ. 

зураг
 

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн тэлж, түүнийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгох хэлэлцээрийн түншлэл юм. Одоогоор 71 сая ам.долларыг нь олон улсын хандивлагчдаас бүрдүүлж, “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлээд байна. Энэхүү санхүүжилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой менежментээр хангаж, Монголын ард түмэнд өнөө болон ирээдүйд байгалиа хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоход зохих дэмжлэг, боломжийг бүрдүүлэх юм.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц болон менежментийн тогтолцооны үр нөлөөг эрс сайжруулан бэхжүүлж, уламжлалт мал аж ахуйн зохистой хэлбэр, тогтвортой аялал жуулчлалын замаар байгаль, цэнгэг усны нөөцийг хамгаалж, үнэ цэнийг нь батлан нотолж, бусад улс оронд манлайлал үзүүлэх шинэ жишгийг тогтоох юм.

Мөн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол орны тал хээр, ой, цөл, хүлэрт намагт газар, гол мөрөн зэрэг 14.4 сая.га газар нутаг, усыг хамгаалж,  тусгай хамгаалалтад буй 47 сая.га газар нутгийн менежментийн үр нөлөөг бэхжүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн гаднах 34 сая.га талбайд тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэ Нэйче Консерванси байгууллагын гүйцэтгэх захирал хадагтай Женнифер Моррисыг хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж, манлайлж ажиллахаа илэрхийлж байсан юм.

"Монголчууд эрт дээр цагаас байгалиа хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Бид Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ ногоон хөгжил, байгаль хамгаалах, тогтвортой хөгжлийн томоохон, шинэлэг зорилтуудаа тодорхойлсон. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь байгаль хамгааллын эдгээр зорилтыг биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Манай улс оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ажиглагдах болсон. Монголчууд бид хатуу ширүүн өвөл, ган гачиг, шороон шуурга зэрэг байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдтэй тогтмол нүүр тулж байна. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.25 хэмээр нэмэгдэж, улмаар энэ жил бид ард иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлсөн, сая сая мал хорогдсон зудтай жилийг даван туулж байна” хэмээв. Тэрээр “Тиймээс Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийг бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэрэгслийн нэг гэсэн хүлээлттэйгээр хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөр нь ард иргэдийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцлов.

зураг
 

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэ Нэйче Консерванси байгууллагатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг урт хугацаанд хамгаалах менежмент, нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллыг хөгжүүлэхэд шаардлагатай байнгын санхүүжилтийг бүрдүүлэх, тогтвортой санхүүгийн механизмыг зөв зохистой болгоход анхаарч ажиллана.

Хандивлагчдын санхүүжилтийг “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг шийдэхээр тусгайлан байгуулсан “Монголын байгалийн өв” бие даасан, хараат бус итгэлцлийн сан хариуцах юм.

“Монголын байгалийн өв” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо “Манай улсын байгаль хамгааллын салбар нь ямагт хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай өнөөг хүрсэн. Тиймээс “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь энэхүү санхүүгийн асуудлыг шийдвэрлэх цогц шийдэл бүхий цагаа олсон санаачилга юм” хэмээн онцлон өгүүлэв. Тэрээр “Ил тод, холимог санхүүжилтийн загварт суурилсан Монголын байгалийн өв сангаар дамжуулан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн байгаль хамгааллын тэргүүлэх зорилтуудад бид үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх болно” гэв. 

Монгол Улс одоогоос 32 жилийн тэртээ нийт газар нутгийнхаа 30%-ийг тусгай хамгаалалтад авах том зорилго дэвшүүлж, түүнийгээ дэлхий дахинд зарласнаар дэлхийн байгаль хамгаалах салбарт манлайлагч болсон билээ. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь 2030 он гэхэд тэрхүү зорилгоо биелүүлэхэд Монгол Улсад шаардлагатай байнгын санхүүжилтийг бүрдүүлэх, бодлого эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр өнөө болон ирээдүй үеийн тусын тулд Монгол орны үзэсгэлэнт байгалийг хамгаалах, зохистой ашиглах боломж бүрдэх юм.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр зохистой зөв хэрэгжсэнээр манай дэлхийн хамгийн эмзэг экосистем хэдий ч өдгөө хүртэл онгон дагшнаараа хадгалагдан үлдэж чадсан сэрүүн бүсийн хээр тал, хээ хуар хэт бэдэртэх элсэн манхан, сүрлэг догшин уул нурууд, төв хийгээд хойд Азийн олон төрлийн ховор ан амьтдыг ундаалдаг цэнгэг ус, гол мөрний хамгаалалтыг бэхжүүлэх юм.

зураг
 

Нүүрстөрөгчийг шингээх чадвараараа дэлхийд алдартай ширэнгэн ойтой нэгэн адил тал хээр нутаг нь агаар мандлаас нүүрстөрөгчийг шингээн авах асар их "далд" ашиг тустай байдаг байна. Монголын хээр тал нь 14-15 сая тонн нүүрстөрөгч агуулдаг ч манай гаригийн хамгийн эмзэг, уур амьсгалын өөрчлөлтөд хэт өртөмтгий экосистемийн нэг байсаар иржээ. Тал хээрийн бэлчээр нь Ази тив дэх цагаан зээр, хулан, бөхөн зэрэг зэрлэг ан амьтдын сүүлчийн, хамгийн том амьдрах орчин болж үлдсэн билээ.

Монголын тал нутгийн бэлчээрт нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтдаас гадна нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг 200,000 гаруй малчин өрх аж төрдөг бөгөөд энэ нь Төв Азийн хамгийн сүүлчийн нүүдлийн соёл иргэншил билээ.

“Хомын талын тахь” Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол орны газар нутгийг хамгаалаад зогсохгүй ард иргэдийн тогтвортой амьжиргааг бий болгохын сацуу уламжлалт өв соёл, мэдлэгийн үнэ цэнийг эрхэмлэн ирээдүй хойч үедээ өвлүүлэхэд туслах юм” хэмээн өгүүлсэн аж. Мөн тэрээр “Монголын нүүдэлчин малчин ард түмэн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг бөгөөд тэдний манлайлал нь өнөөгийн тусгай хамгаалалттай газруудыг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм” гэж онцлов.

Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгааллын нөхөрлөлөөр дамжуулан ямар үр дүнд хүрэх боломжтойг “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд харуулах боломж бүрдэж буй юм. Нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгүүд нь байгаль хамгааллын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

“Нийгмийн судлаач, байгаль хамгааллын мэргэжилтний хувьд “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрөөс нутгийн иргэдийн нөхөрлөлийг түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн стратегийг хэрэгжүүлэхийг эрхэмлэж буйг дэмжиж байна. Энэхүү арга барил нь нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэж, тэдний байгалийн баялагтай холбоотой эрхийг нь баталгаажуулах замаар хүний эрхэд суурилсан хандлагыг чухалчлан үздэг юм” хэмээн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн түнш, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор У.Тунгалаг хэллээ.

зураг
 

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Дэ Нэйче Консерванси, Pew Charitable Trusts, Zoma Lab, Даян Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтын ажиллагаа болох Enduring Earth түншлэлийн санаачилгаар хэрэгжих ба энэхүү хамтын ажиллагаа нь нийт хүн төрөлхтний тогтвортой ирээдүйн төлөө байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой билээ. Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр нь дэлхий даяар 100 сая гаруй га газар нутаг, далай, цэнгэг усыг хамгаалж чадсан шалгарсан арга юм.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Дэ Нэйче Консерванси байгууллагын дэлхий дахинаа хэрэгжүүлж буй 3 дахь “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр” бөгөөд Enduring Earth санаачилгаар хэрэгжиж буй анхны хөтөлбөр юм.

Дэ Нэйче Консерванси байгууллагын гүйцэтгэх захирал, "Enduring Earth" хөтөлбөрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн Женнифер Моррис "Уур амьсгалын өөрчлөлт,  биологийн төрөл зүйлийн доройтлыг хамтад нь шийдвэрлэхийн тулд бид маш өргөн цар хүрээтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж, мөн ард иргэд болон тэдний амьжиргааг чухалчлан авч үзэх хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэв.

“Байгаль хамгаалах салбарт дэлхийн манлайлагч орон болох Монгол улс нь байгаль орчинд томоохон хөрөнгө оруулалт хийхээ дахин батлан харуулж байна. Бид байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн механизмаар дамжуулан дэлхийн хамгийн том уугуул хэлбэрээрээ оршиж байгаа экосистемийн нэг болох тал хээр нутгийн бэлчээрийг хамгаалах ажилд мөр зэрэгцэн хүчин чармайлт гаргаж байгаадаа маш их урам зориг авч байна. Энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм" хэмээжээ.

зураг
 

“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Legacy Landscapes Fund” сан, Женнифер Спирс, Памела Таннер Болл, Жереми, Ханнелоре Грантхэм Байгаль орчны итгэмжлэл, Жоанна & Стюарт Браун, Лоринет сан, Хятадын дэлхийн байгаль хамгаалах сан, Сабра Тернбулл, Клиффорд Бернштейн, Маргарета, Каргилл Филантроп, Аркадиа, Роберт В, Вилсон Чаритабль Итгэмжлэл зэрэг хувь хүн, байгууллагуудын сайн санааны дэмжлэггүйгээр хэрэгжих боломжгүй юм. 


The Government of Mongolia and The Nature Conservancy secure ‘Eternal Mongolia’, a Pathway to Achieve the Nation’s Climate and Biodiversity Goals

Eternal Mongolia will ensure the community-based conservation of vast natural areas including the planet’s last intact temperate grassland.

Ulaanbaatar, Mongolia
Media Contact: Rachel Winters rwinters@tnc.org

Today, the Government of Mongolia, The Nature Conservancy (TNC), and others, announced the launch of Eternal Mongolia – a Project Finance for Permanence (PFP) initiative that will deliver lasting conservation and sustainable community development for the Central Asian country whose vast steppe represents our planet’s last great tract of intact temperate grassland.

Eternal Mongolia is a negotiated partnership that will deliver USD $198 million of new investment over 15 years to support Mongolia’s ambitious goals and deliver lasting conservation and sustainable community development in and around protected areas. This includes a US $71 million transition fund from private and other global donor sources. This transition fund will accelerate Mongolia’s conservation and community development goals, while providing time to develop sustainable financing mechanisms to ensure protected areas can be managed sustainably in the long-term and that Mongolian people benefit from nature, now and for the future. 

Eternal Mongolia will dramatically expand and strengthen the effectiveness of the country’s entire National Protected Area network, support sustainable herding practices, invest in the sustainable tourism industry, and set an unprecedented example to the rest of the world about the value of land and freshwater conservation.

The PFP will support local community-driven proposals to safeguard an additional 14.4 million hectares of Mongolia’s lands and waters including intact grasslands, forests, deserts, wetlands and rivers; strengthen the management of all of Mongolia’s National Protected Areas covering 47 million hectares; and extend sustainable and climate-resilient community-managed practices to 34 million hectares outside protected areas.

The President of Mongolia and TNC’s CEO Jennifer Morris met during the UN Climate Change Conference COP28 in Dubai this past November. During this meeting, the President expressed his support of the Eternal Mongolia PFP.

"Mongolians have a longstanding tradition of cherishing and safeguarding nature. In our Vision-2050 long-term development policy, Mongolia outlined innovative strategies and reforms for green development, nature conservation, and sustainable growth,” said OYUN-ERDENE Luvsannamsrai, Prime Minister of Mongolia. “Through global partnership, the PFP will enable Mongolia to achieve its conservation goals and improve livelihoods of rural communities."

“Climate change is here. Mongolians are already experiencing more frequent and severe climate-induced disasters like harsh winters, droughts, and dust storms. Mongolia’s average annual temperature has increased by 2.25C over the last 80 years, more than anywhere else on earth, and we’ve just endured the worst dzud year yet, with millions of livestock lost and people’s livelihoods ruined,” said Bat-Erdene Bat-Ulzii, Minister of Environment and Tourism. “With Eternal Mongolia, we see a proven tool to tackle the impacts of climate change. The PFP will work to boost the green economy, support the growth of nature-based tourism—the fastest growing sector— and invest in sustainable livelihoods.”

Eternal Mongolia is based on a negotiated agreement and shared plan that identifies the activities needed to deliver Mongolia’s ambitious conservation and community development goals. Through Eternal Mongolia, TNC and the government will work together to develop finance mechanisms that will provide the funding needed to deliver lasting conservation and sustainable community development. Donor funding will be managed by the Mongolian Nature’s Legacy Foundation, an independent conservation trust fund set up specifically for the Eternal Mongolia PFP. Government funding will continue to be managed by the Government.

“A shortage of sustainable funding opportunities was a limitation for Mongolia to achieve its conservation goals. Therefore, Eternal Mongolia, a sustainable finance program, within the framework of Enduring Earth conservation initiative, is commencing in Mongolia with an internationally proven solution to fill this financial gap,” said Mr. Boldoo Magvan, Board Chair of the Mongolian Nature’s Legacy Foundation. “Through the Mongolian Nature’s Legacy Foundation, which is based on a transparent Conservation Trust Fund model, we will invest effectively in conservation priorities, identified by Eternal Mongolia.”

Mongolia established itself as a world conservation leader 30 years ago by committing to a vision revolutionary for its time: to protect 30% of its lands—a goal now shared around the world. Eternal Mongolia unlocks all the funding and policy commitments needed for Mongolia to ensure its 30% conservation target will be met by 2030 while providing a secure and economic future for Mongolians. Eternal Mongolia will dramatically expand conservation of one of the world’s most intact and connected temperate grasslands, sweeping sand dunes, rugged mountains, pristine lakes and over 13,000 kilometres of winding rivers that support rare wildlife and feed much of central and northern Asia.

Like the well-known rainforests of the world, grasslands provide enormous ‘hidden’ benefits to the entire planet through their ability to sequester carbon from the atmosphere. Mongolia’s grasslands store 14-15 million tons of carbon, and yet they are one of the planet’s most imperiled landscapes. As the only large-scale habitat of this type in Asia, they provide a rare refuge for native wildlife such as argali sheep, gazelles, demoiselle cranes, cinereous vultures and saiga—an endangered antelope.

As well as protected, rare, and threatened wildlife, Mongolia’s grasslands are home to 200,000 nomadic herding families, some of the last remaining nomadic cultures on Earth. “The success of Eternal Mongolia is not solely about protecting Mongolia’s landscapes but doing so in a way that honors and values generations of traditional knowledge while building sustainable livelihoods and futures," said Munkhbat Tserendorj, Executive Director for Homyn Talyn Takhi NGO. "Mongolia’s nomadic herding families are integral to the success of Eternal Mongolia, and their leadership is critical to how these protected areas will be maintained for years to come.”

Eternal Mongolia demonstrates what can be accomplished through partnerships that promote community-led conservation. Local communities will play a key role in helping develop and implement conservation plans.

Dr. Tungalag Ulambayar, a community-based conservation partner of Eternal Mongolia and Country Director of Mongolia representative office, the Zoological Society of London, emphasized, "As a social scientist and conservation practitioner, I strongly support the Eternal Mongolia project's dedication to community-based natural resource management in Mongolia. This approach enables herder communities to sustainably manage local ecosystems while upholding their traditional rights to natural resources in their nutag or home areas."

Eternal Mongolia is an initiative of Enduring Earth, an ambitious collaboration between The Nature Conservancy, The Pew Charitable Trusts, World Wildlife Fund (WWF) and ZOMALAB that works in partnership with nations and communities as they accelerate and amplify conservation for a more sustainable, prosperous future for people and planet. The PFP approach is a proven model that has already protected over 100 million hectares of lands, ocean, and freshwater around the world. Eternal Mongolia is TNC’s third PFP and its first as part of Enduring Earth.

“To address the dual climate and biodiversity crises we must catalyze action at scale and ensure that people and livelihoods are at the center of the solution,” said Jennifer Morris, CEO of The Nature Conservancy and Board Chair of Enduring Earth. “Mongolia, as a world leader in conservation, recognizes that they need to make bold investments for nature. We are tremendously inspired and honored to be working side by side to help protect their grasslands, one of the world’s largest remaining intact ecosystems, via this innovative Project Finance for Permanence mechanism.”

Eternal Mongolia anticipates key financial support from Legacy Landscapes Fund. Eternal Mongolia initiatives would not be possible without philanthropic support from Jennifer Speers, Pamela Tanner Boll, The Jeremy and Hannelore Grantham Environmental Trust, Joanna & Stuart Brown, The Lorinet Foundation, China Global Conservation Fund, Sabra Turnbull & Clifford Burnstein, Trafigura Foundation, Margaret A. Cargill Philanthropies, Arcadia, Fondation Hans Wilsdorf, The Gallogly Family Foundation, and Robert W. Wilson Charitable Trust.