Уншиж байна ...

Баянмонгол чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамтарсан жазз тоглолт болно

ikon.mn
2024 оны 4 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагаас эхтэй “Баянмонгол” чуулга Монголд алс холын жазз хөгжмийг үрслүүлж, суулгаснаас хойш хэдийн 55 дахь жилтэйгээ золгосон байна.

АНУ-аас гаралтай жазз /дагшаа/ хөгжмийн мэргэжлийн хийгээд арилжааны тоо томшгүй олон зохиол бүтээлүүдээс бүрдсэн арвин тансаг сан хөмрөгийг тэд буй болгожээ.

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог Дэлхийн жазз хөгжмийн өдрийг дэлхий даяар тархсан жазз хөгжмийн шүтэн бишрэгчид болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг угтан Баянмонгол чуулга Симфони найрал хөгжимтэй хамтран АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жорж Гершвиний зохиол бүтээлүүдээс бүрдсэн “An American in UB” тоглолтоо 2024 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна.

Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од. 

Тоглолтод дуучин Наагий, Ариу, Jojo, Энжи, Уртнасан нар оролцоно.

Хөтлөгч, тайлбарлагч: Н.Ганбат /Gambino/

Тоглолт Улсын Филармонийн концертын танхимд 2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27-нд 19:00 цагаас болно. 

Тасалбарыг: www.ticket.mn/event болон Улсын Филармонийн кассаас

Дэлгэрэнгүйг: 88003041, 70118012 утсаар авна уу. 

зураг