Уншиж байна ...

Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УОК-ын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр болсон байна.

Дорноговь, Булган, Дорнод, Архангай, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний найман ангийн 120 гаруй цэргийн алба хаагч 12 нэгж техниктэйгээр ажиллахаар өнөөдөр орон нутгийг зорьжээ. Тэд хоргодсон малын сэг зэмийг устгах ажилд дайчлагдаж байгаа аж.

зураг
 

2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн 16 аймгийн 70 орчим суманд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын 500 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр цасанд боогдсон орон нутгийн зав давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор хохирлыг арилгах ажлыг таван сарын туршид ээлж дараатайгаар гүйцэтгэсэн байна.

Энэ удаад зургаан аймгийн сумдад гамшгийн хор хохирлыг арилгаж, малчдад туслахаар явжээ.

 

Эх сурвалж: ЗХЖШ