Уншиж байна ...

Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага нэгдэн Тэрэлжийг цэвэрлэж, 40 тонн хог түүжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дотоод, гадаадын жуулчдын голчлон зорьдог газар бол Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар билээ. 

Гэхдээ олон хүн их очихын хэрээр хогонд дарагдах нь элбэг. Тиймээс аялал жуулчлалын шинэ улирал эхэлж буй энэ үед "Солонго-Хонх" Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын "МОКТА" холбоотой хамтран дөрөвдүгээр сарын 20-нд "Хоггүй Тэрэлж" аяныг өрнүүлжээ.

Үүнд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага болон Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны төлөөлөл нийт 320 гаруй хүн оролцсон байна. 

Тэд Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу нийт 40 тонн хог түүж, машинаар хогийн цэг рүү зөөжээ. Энэхүү аяныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ) дэмжин оролцсон бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг