Уншиж байна ...

ФОТО: "МАН сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны асуудлаар шоу хийдгээ зогсоогооч. Түүний үхлийн хэргийг нууцаас гаргах хэрэгтэй"

Б.Манлай
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын Ардчилсан Холбооны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг агсны мэндэлсний 62 насны ой 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны Бямба гарагт тохиолоо.

Ардчилсан Намын удирдлагууд, гишүүд, ИЗНН-ын төлөөллүүд түүний төрсөн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа: Сүүлийн үед хамгийн сэтгэл эмзэглүүлж буй асуудал байна. Монгол Ардын Нам/МАН/ сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны асуудлаар шоу хийдэг болсон. Үүнийг улс төрийн соёлгүй байна гэж харж байна. 

Бид олон мянган иргэнээ хэлмэгдүүлж, хядсан асуудлаар сонгууль болгоны өмнө шоу хийгээд байдаггүй.

Амь үрэгдсэн хүмүүсийн талаар соёлтой байх ёстой.

С.Зориг агсны үхлийн хэргийг нууцаас гаргах хэрэгтэй. Шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг нууцаас гаргах бүрэн боломжтой. Ингэсэн цагт Монголын ард түмэн энэ бүх зүйлийг өөрсдөө шүүн тунгаах боломжтой болно. Тийм учраас МАН сонгууль болгоны өмнө хийдэг шоугаа зогсоогооч ээ.

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: Хойч үедээ үнэнийг үлдээмээр байна. С.Зориг агснаар улс төр хийж, ашиг хонжоо олдог бүлэглэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Улс төрийнхөн, сайд, дарга нар, албан тушаалтнууд энэ хэргээс хол бай. Шударга шүүх, хуулийн байгууллага ажлаа хийж, үнэн мөнийг тогтоогоосой. Үнэнийг тогтоох ёстой гэж манай нам үздэг.

Ардчилсан Намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүн: С.Зориг агсан шиг нэр нь тод үлдээгүй ч ардчиллын төлөө амьдралаа золиосолсон хүмүүс байгаа. Гэр бүл болгонд тийм хүмүүс бий, тэр хүмүүсийг ч дурсах өдөр. Гэр бүлүүд, монголчууд бид ардчилсан хувьсгалыг хийж явсан. Тэр зүйлүүдийн төлөөлөл С.Зориг агснаар гардаг гэж бодож байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Баттулга: С.Зориг агсны захиж байсан үгс Монголын ард түмэнд нэгийг бодогдуулж байгаа байх гэж бодож байна. Ардчилсан Хүчний Холбооноос эдийн засаг, хувь хүний шударга ёсны улс төрийн эрх чөлөөг хамгаалахад тууштай ажиллахаа түүний хөшөөний өмнө илэрхийлж байна гэж ярилаа.

26 жилийн дараа С.Зориг агсны төрсөн өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 20-нд телевизүүдээр түүний эхнэр Б.Булганы оролцсон нэвтрүүлэг цацагдав. Уг нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Ч.Содбилэг ажиллажээ.

Фото /2024 оны дөрөвдүгээр сарын 20/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг