Уншиж байна ...
Зураг
Зураг

Шим тэжээлийн дутагдлын үед илрэх нийтлэг 5 шинж тэмдэг

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн бүр эрүүл байхын тулд витамин, эрдэс чухал үүрэгтэй гэдгийг мэддэг. Гэвч биед ямар витамин дутагдаж байгаа эсэх, эрдэс витаминыг хэрхэн нөхөхийг төдийлөн сайн мэддэггүй.

Таны биед витамин, эрдэс бодис дутагдаж байгааг илэрхийлэх маш олон шинж тэмдэг байдаг. Сайн мэдээ нь та дутагдсан витамин, эрдсээ нөхөж чадвал таны биед илэрсэн шинж тэмдгүүд хурдан алга болж, бие махбодын солилцоо сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгддэг.

  1. Үс ихээр унах

Өдөрт 50-100 орчим ширхэг үс унах нь хэвийн үзэгдэл боловч мэдэгдэхүйцээр буюу дэрэн дээр үс их наалдах, үсээ угаахад ихээр унах, саманд их хэмжээгээр үс бөөгнөрөх зэрэг нь үсний уналт ихсэж байгааг илтгэдэг. Энэ нь үсний тэжээл болох В7, Д, Е, витаминууд, төмөр, цайр, омега-3 эрдсүүд багассантай холбоотой байдаг.

  1. Шарх удаан эдгэрэх

Хэрэв танд өдөр бүр шүдээ угаах, шүдний утас хэрэглэх үед буйл тань улайж, хавдаж, цус гардаг бол Витамин С-ийн хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн С-ийн дутагдлын нэг шинж тэмдэг нь бие амархан хөхрөх байдаг.

Витамин С нь энгийнээр тайлбарлахад эд эсийг төлжүүлж, шархыг эдгээдэг. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, эсийг гэмтэхээс хамгаалах хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг.

Витамин С нь дархлааг идэвхжүүлж, нян вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй оролцдог.

  1. Ясны өвдөлт

Хэрэв та үе мөчний хууч өвчингүй хэдий ч яс, үе мөчөөр өвдөж байгаа бол Д витамин болон кальц дутагдсан байх магадлалтай. Энэ өвдөлт нь ихэвчлэн яг л бага байхад өндөр болох гэж байгаа гэж тайлбарладаг шиг зовууриар илэрдэг. Насанд хүрэгчдийн хувьд 800-1000 ОУН тунгаар Д витаминыг хэрэглэхээс гадна. Д аминдэмээр баялаг хоол буюу хулд загас, сардин загас, лаазалсан туна загас, хясаа, сам хорхой, мөөг хэрэглэх шаардлагатай. Эсвэл үнээний сүү, шар буурцгийн сүү, жүржийн шүүс, овьёос, Д витаминаар баяжуулсан үр тариаг сонгоорой.

  1. Хараа муудах, арьс хуурайших

Арьс хуурайших, хараа муудах, сонсгол муудах, үнэрлэх мэдрэмж буурах, амтлах мэдрэмж буурах зэрэг шинж тэмдэг нь А витамин дутагдсантай холбоотой байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А нь лууван улаан, хулуу, туна загас, манжин, буурцаг, загас, өндгөнд их хэмжээтэй агуулагддаг.

  1. Шөрмөс татах, нойргүйдэх.

Кали, Магни, Витамин В6, В12 дутагдсан үед шөрмөс татах, нойргүйдэх, ядрах, нозоорох шинж тэмдгүүд илэрнэ.

Тиймээс шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна. Өөрийн биеийн онцлогт тохируулан нэмэлт амин дэмүүдээ хэрэглээрэй.

зураг
 

Та хавар хэрэглэх витаминаа авч амжаагүй бол ЭНТОФАРМ эмийн сан 100 нэр төрлийн витаминдаа 5-20% хүртэл хямдрал зарласан байна.

“ДААМ ДАРХЛАА” Витаминжуулалтын аян ЭНТОФАРМ эмийн сангаар 2024.05.15 хүртэл үргэлжилж байна.

Эмийн сангийн салбарын байршил харах бол ЭНД дарна уу!

Facebook: www.facebook.com/ento.mn
Утсаар мэдээлэл авах: 89371255; 90091961

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.