Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Батцэрэн: “Build Mongolia 2024” үзэсгэлэнд барилгын суурь, зоорийн давхрын ус тусгаарлах бүтээгдэхүүнийг онцлон оролцож байна

ikon.mn
2024 оны 4 сарын 15
Сурталчилгаа

Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Build Mongolia 2024” олон улсын бүтээн байгуулалтын үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага болох Премиум майнинг сервисэс ХХК-ийн ерөнхий менежер Б.Батцэрэнтэй ярилцлаа.

зураг
 

- Премиум майнинг сервисэс ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Үндсэн үйл ажиллагааныхаа талаар ярихгүй юу?

- Манай компани нь анх 2020 оны 9 сард барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан бөгөөд Премиум Корпорэшн-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байна. Премиум Корпорэшн нь үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнд жижиглэнгийн худалдаа буюу конвиненс үйлчилгээ түүний дэд бүтэц болох хоол үйлдвэрлэл, түгээлт, бөөний худалдаа, шар айргийн үйлдвэр, e-commerce  мөн барилгын материал буюу бетон зуурмагийн цогц үйлчилгээгээр, барилгын салбарын түншүүдийнхээ найдвартай хамтрагч болоод хэдийнээ 15 жилийг үджээ.

Барилгын бизнесийн хувьд Монгол улсынхаа нэрийн хуудас болсон Шинэ нисэх онгоцны буудал, Салхин паркууд, Шангри ла цогцолбор, Оюу толгой төслүүдэд үйлчилгээгээ найдвартай үзүүлж эдгээр том бүтээн байгуулалтуудад хамтран оролцсондоо манай хамт олон бахархаж явдаг.

Тус компани нь хэрэглэгчдэд үнэ цэн өгөх олон улсын стандартыг хангасан барилгын материалын нийлүүлэлт чиглэлээр ажиллах юм.

Аливаа барилга байгууламжийн чанар, насжилт, эдэлгээ мөн өнгө үзэмж нь үндсэн барилгын материалаас гадна дагалдах буюу бусад барилгын материалаас ихээхэн хамаардаг жишээ нь суурь, зоорь болон дээврийн ус тусгаарлалтаа хэрхэн хийсэн, хийцлэлийн заадас залгаасын битүүмж сайн хийгдсэн эсэхээс хамаарч ус нэвчих, дусаал гоожих, сийгэх, цан цохих, хана шалны хэсэг ховхрох, хуулрах гэх мэт хэрэглэгч, захиалагч нарт үүсдэг эдгээр таагүй асуудлыг шийдэх зорилгоор Монгол улсын зах зээлд чанартай, танигдсан барилгын материал нийлүүлж байна.

- Ер нь энэ хүртэлх хугацаанд хэрхэн үйл ажиллагаагаа тэлж, өргөжүүлж ирсэн бэ?

- Манай компанийн баримталдаг зарчим бол бетон зуурмаг худалдан авагч, хэрэглэгч нартаа чанартай цогц үйлчилгээ үзүүлэх үүнд түүхий эд материалын татан авалт, бэлтгэлээс эхлээд үйлдвэрлэл, хэрэглэгчид хүрэх эцсийн цэг хүртэл үйл ажиллагааны бүхий л үе шатуудад чанарын болон тасалдалгүй байдлын хяналт тогтмол хийж худалдан авагч хэрэглэгч нартаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэх, хэрэглэгчийн төслийн эрсдэлд оруулахгүй байх, аюулгүй байдлыг хангаж ажиллахад чиглэгддэг.

Бид бүхнээс үйлчилгээ авч байдаг салбарынхаа түншүүдтэй байнгын эргэх холбоотой ажиллаж, тулгамдсан асуудлаа илэн далангүй чөлөөтэй ярилцах, санал бодлоо солилцох, шинэлэг мэдээлэл, мэдлэгээ хуваалцах үүднээс жил бүр сургалт семинар зохион байгуулах, үзэсгэлэн эвент зохион байгуулдаг уламжлалтай. Бидний гол анхаарч буй зүйл нь  барилгын байгууламжийн ялангуяа далд хэсэгт чанаргүй, зориулалтыг бүрэн хангаагүй барилгын бүтээгдэхүүн хэрэглэснээр барилга ашиглалтад орсны дараа ус дусаал гоожих, залгаас заадсын хооронд сийгэх, дулаан алдах, хана шалны хэсэг ховхрох, өнгө үзэмжээ алдах зэрэг таагүй тохиолдлууд үүсэх эдгээрийг засах, солиход нэмэлт зардал гарах, барилга байгууламж хүлээлгэн өгөгч болон хүлээн авагчийн хооронд маргаан үүсэх, цаашдын хамтын үйл ажиллагаанд үл итгэлцэл бий болох олон сул талуудыг арилгахад байдаг.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсны хувьд охин компанийнхаа хүрээнд чанартай, олон жилийн туршлагатай, танигдсан барилгын материалын бүтээгдэхүүнийг эх орныхоо хэрэглэгч нарт хүргэхээр зорьж байна. Манай компани нь 2022 оноос эхлэн Швейцар улсын 100 гаруй жилийн түүхтэй, барилгын материалын Sika брендийн Монгол улс дах цор ганц дистрибютерээр ажиллаж энэхүү брендийн бүтээгдэхүүнээ хэрэглэгч нартаа санал болгоод явж байна. Барилгын хийцлэлийг хүчитгэн, сэргээн засварлах бүтээгдэхүүнээрээ Sika бүтээгдэхүүн нь манай улсын барилгын салбарын хэрэглэгч дунд аль хэдийнээ танил болсон.

Үүнээс гадна энэхүү брендийн өөр бусад бараа бүтээгдэхүүнийг манай компани санал болгож байгаа жишээлбэл барилгын суурь, зоорийн давхрын эсвэл дээврийн ус тусгаарлалтын бүтээгдэхүүнүүд, хүнсний үйлдвэр, эмнэлэг, агуулах, засвар-ложистикийн төв, автограж гэх мэт өндөр шаардлага бүхий шалны систем, барилгын хийцлэлийн заадас, залгаасыг битүүмжлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч нартаа санал болгож байна.

- “Build Mongolia 2024” Үзэсгэлэнгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

- Барилгын салбарынхан нэг дор чуулж шинэ бүтээгдэхүүн, мэдлэг мэдээллээ хуваалцаж хамгийн гол нь нэг дороос эдгээрийг авах давуу талтай.

- “Build Mongolia 2024” үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгвөл?

- Энэ жилийн хувьд манай компани барилгын суурь, зоорийн давхрын ус тусгаарлах бүтээгдэхүүнээр онцлон оролцож байна. Өнгөрсөн зун улс даяараа хур бороо ихтэй, УБ хот маань үерт өртсөн, үүний улмаас үүссэн сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол ихтэй өнгөрлөө. Барилгын зоорь суурь усанд автах нь мэдээж барилгын хийцлэлдээ сөрөг нөлөө үзүүлэхийн хажуугаар эрүүл мэндийн талаасаа чийг татах, хөгц мөөгөнцөр үүсэх гэх олон сөрөг талуудтай. Sika брендийн бүтээгдэхүүний хувьд ус тусгаарлалтын мембран, шаваас, заадас залгаас хоорондын ус тусгаарлах хаалт, полимер гэх төрөл бүрийн бүтээгдэхүүн танилцуулагдана.

Мөн Davco брендийн сайн чанарын плитаны чигжээсийг шинээр танилцуулна, учир нь ихэнх тохиолдолд одоо хэрэглэгдэж буй чигжээс нь амархан ховхрох, өнгө үзэмжээ алдах мөн өнгөний сонголт бага зэрэг сул талууд байна, энэ шинэ бүтээгдэхүүн нь эдгээр бүрэн шийдсэн хэрэглэгчийн хүлээлтэд хүрсэн бүтээгдэхүүн байж чадна гэж харж байна.

- Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбаруудыг нэгтгэсэн үзэсгэлэн нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна вэ? Энэ талаарх таны бодол?

- Мэдээж олон салбар чиглэлийг нэгтгэснээр хамрах хүрээ нь өргөжнө, төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч компаниуд, бүтээгдэхүүн бараа материал нийлүүлэгч нар уулзаж, өөрт үүссэн тулгамдсан асуудлаа ярилцах, мэргэжлийн зөвлөгөө авах, хайж байсан бараа материалаа олох, хамтын ажиллагаа эхлүүлэх зэрэг олон давуу талуудтай.

Жишээ нь уул уурхайн төслийн хувьд мэдээж үндсэн байгууламжуудын барилга угсралтаас гадна ус цуглуулах сан, хаягдлын далан зэрэг байгууламж хийх шаардлагатай болдог эдгээр байгууламжид ямар төрлийн бүтээгдэхүүн тохиромжтойг мэдэж авах, нийлүүлэгч нартай холбоо тогтоох боломжийг олгоно гэж ойлгож байна.

- Тэгвэл энэ дээрх дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Build Mongolia 2024” үзэсгэлэнд оролцсоноор үүсэх давуу тал, боломжуудын талаар яривал?

Дээр дурдсанаар бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, зөвлөгөө өгөх, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч компаниудтай холбоо тогтоох хамгийн гол нь Монгол улсын барилгын салбарын бүхий л оролцогч нартаа шинэлэг, инновацлаг, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж эхэлснээр улсынхаа хөгжлийг хурдасгах, чанаржуулах, чадвартай боловсон хүчин бий болгох юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.