Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэлж байна.
Сонсгол 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд Төрийн ордонд болох юм.
Тус сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудсан талаар Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн ярьсан юм.
Энэ үеэр эмзүйн салбарын ерөнхий мэдээллийн талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.
Эмийн сангийн тоо болон хүн амын тоон харьцааг авч үзэхэд нийслэлд 1,000 хүн тутамд нэг эмийн сан, орон нутагт 1,600 хүн тутамд нэг эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.
Эмтэй холбоотой төсвийн өсөлт:
Эмийн импортын мэдээ:
Эм импортлогчдын тоо сүүлийн гурван жилд өссөн. 2022 онд хамгийн их буюу 8,638 тонн эм импортолсон. Нэг кг эмийн үнэ ам.доллароор 2021 онд хамгийн өндөр буюу 39 байсан бол 2022 онд хамгийн бага буюу 16 болж буурсан байна.
Импортолсон эм төгрөгөөр 2020-2021 онд 1.6 дахин өссөн бөгөөд түүнээс хойш тогтмол өсөлттэй байна.
Сүүлийн таван жилийн байдлаар Словен, ХБНГУ, БНСУ, ОХУ, Энэтхэг улсаас хамгийн их эм импортолжээ. Харин сүүлийн таван жилд хамгийн их үнийн дүнгээр эм импортолсон компани Моносфарм трейд байна.