Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатар хотод шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говийн болон Төвийн аймгуудын нутгаар өнөөдрийн 13:30 цагийн байдлаар хүчтэй салхи, шороон шуурга цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байна.

Нийслэл Улаанбаатар хотод ойролцоогоор хоёр цаг орчмын дараагаар шороон шуурга шилжин орж ирж агаарын чанарыг муутгах төлөвтэй байгаа аж.

Иймд иргэд та бүхнийг хүчтэй салхи болон шороон шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст илүү дулаан, салхитай байх боловч нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст өнөөдрийн байгаагаас -10...-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй.

Дөрөвдүгээр сарын 15-20-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах төлөв гарсан болохыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг танилцуулсан билээ.

зураг
 
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн
зураг
 
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн

 

Эх сурвалж: Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн