Уншиж байна ...

Улсын хэмжээнд 6.6 сая мал хорогдсоноос 513 мянга гаруй сэг зэмийг устгажээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 10 хувь л цастай байна. Ховд, Завхан, Хөвсгөл, Увс, Баян-Өлгийд бага хэмжээний цастай. Цасан бүрхүүлийн хэмжээ багассан ч хаваржилт хүндэрч, малын хорогдол буурахгүй байна" гэж УОК-оос мэдээллээ.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар зудад 6.6 сая мал хорогджээ. Үүнд:

  1. Сүхбаатар аймагт 1.6 сая
  2. Хэнтий аймагт 904,000
  3. Архангай аймагт 692,000
  4. Дорноговь аймагт 542,000
  5. Төв аймагт 535,000
  6. Булган аймагт 423,000
  7. Дорнод аймагт 284,000
  8. Дундговь аймагт 271,000
  9. Хөвсгөл аймагт 291,000
  10. Завхан аймагт 219,000 мал хорогдсон.

Аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, 513,948 малын сэг зэмийг устгаж, булшилж, ариутгал хийсэн байна. Тус комиссоос малын сэг зэм устгах ажил 10%-тай байгааг хэлэв.

Өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд шар усны үер болж, сумын захиргааны байгууллага үерийн усыг зайлуулж, суваг шуудуу татжээ.