Уншиж байна ...

Тээвэр хөгжлийн банкны 2023 оны 12-р сарын 31-ний өдрөөрх Аудитлагдсан санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Тээвэр хөгжлийн банк 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх Аудитлагдсан санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

Банкны нийт активын хэмжээ их наядаас дээш хэмжээнд хадгалагдаж, 1.2 их наяд төгрөгт хүрлээ.

2023 онд банк 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 33.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 22.7 хувь байна.

Оны эцэст банкны харилцах, хадгаламжийн багц 677 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлийн багц 695 тэрбум төгрөгт хүрснээр, улсын төсөвт ₮24.3 тэрбумыг төвлөрүүлж, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэгээр тодорлоо.

Тээвэр хөгжлийн банк нь Япон улсын нийслэл Токио хотод олон улс дахь анхны албан ёсны төлөөлөгчийн газраа нээж, 2024 онд гадаад харилцаагаа улам өргөжүүлэхээр зорьж байна. Мөн Картын удирдлагын системдээ төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформыг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк болж, дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон 6 дахь банк болов.

Монголын анхны олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд дотоод болон гадаад харилцаандаа ололт амжилтаар өрнүүн дэлгэр байж, харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээн ажиллалаа.

зураг
 

 

зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.