Уншиж байна ...

ФОТО: 20 жилийн дараа тайзнаа эргэн ирсэн гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг "Мөнгөн мод" наадмын шилдгээр тодорлоо

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод наадам” өчигдөр боллоо.

Өнгөрсөн онд уран бүтээлчид маань эх орондоо төдийгүй Монголын соёл, урлагийг дэлхийд таниулан сурталчилж, гайхалтай уран бүтээлүүдийг туурвисан онцгой жил байсныг зохион байгуулагч Соёл Урлагийн Газраас онцолж байв.

Тухайлбал "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт “Морин хуурын их найрал” дэлхийн алдартай театруудад үндэсний урлаг, өв соёлоо сурталчлан морин хуурын эгшгээ сонордуулж, “Монгол хаан” жүжиг Их Британи Улсад тоглож, кино урлагийн уран бүтээлчид Канн, Венец зэрэг олон улсын кино наадамд, хөгжим, цирк, дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн болон олон улсын биенналь, уралдаан тэмцээнд өндөр амжилтуудыг гаргасан юм.

Мөн “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейд дэлгэгдэж, дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болж байна.

"Мөнгөн мод наадам"-ын шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг тайзны уран бүтээл: “ХҮННҮ ГҮРЭН ОНГОД” циркийн тоглолт

Шилдэг кино урлагийн бүтээл: Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” уран сайхны кино

Шилдэг найруулагч: Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн ЧОЙНХОРЫН НАЙДАНДОРЖ

Шилдэг жүжигчин: Про театрын уран бүтээлч,  Гавьяат жүжигчин ЦЭГМЭДИЙН ТӨМӨРХУЯГ

Шилдэг продюсер: Үндэсний Урлагийн их театрын дуучин, гавьяат жүжигчин ДАШДАМБЫН ШИРМЭНТУЯА

Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч: Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР 

Шилдэг зураач: Про театрын найруулагч, зураач БУДЫН АНХБААТАР хүртлээ.

Шилдэг бүжиг дэглээч: Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан ХАТАНХУЯГИЙН ХАШХҮҮ

Шилдэг бүжигчин: “Амка данс студи”-ийн бүжигчин ЭНХТУЯАГИЙН АМАРЖАРГАЛ

Шилдэг судлаач шагнал: Монгол Улсын Консерваторийн багш, шинжлэх ухааны доктор, профессор ЛУВСАННОРОВЫН ЭРДЭНЭЧИМЭГ

Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг: “ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Нямсайханы Тэмүүлэн

Шилдэг ном хэвлэлийн бүтээл: “СОЁЛ СУДЛАЛЫН ҮНДЭС” бүтээлээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Шилдэг зар сурталчилгааны бүтээл: “ГАЙХАМШИГТ ЖОЛООЧ - УУСАН БОЛ ЖОЛОО БАРЬДАГГҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН-аар "АПУ" ХК

Шилдэг цахим бүтээл: "СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ"-оор Очирсүрэнгийн Батхолбоо.

Шилдэг соёлын өвийн бүтээл: “МОНГОЛ ӨВ СОЁЛ” ВИРТУАЛ ҮЗМЭРЭЭР Central Телевиз

Шилдэг хувцас загварын бүтээл: “ҮҮЛЭН ЦУВРАЛ” КОЛЛЕКЦООР Батжаргалын Ганбаатар

Шилдэг дизайны бүтээл:“УРЬХАН БРЭНД 2023” КОЛЛЕКЦ бүтээлээр Урьхан брэнд

Шилдэг дүрслэх урлагийн бүтээл: “МОНГОЛ ЭР ХҮН” ХҮРЭЛ БАРИМАЛ бүтээлээр Уран барималч Түмэннастын Даваасамбуу

Шилдэг архитектурын бүтээл: “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР бүтээлээр урлагийн гавьяат зүтгэлтэн Дэмбэрэлийн Төртогтох

Гэрэл зургийн шилдэг бүтээл: “БҮРГЭД”, “ЦААТАН”, “ИРВЭС” ГЭРЭЛ ЗУРАГ ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ бүтээлээр Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа

Шилдэг хөгжмийн зохиолч: Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн ШАТАРЫН ӨЛЗИЙБАЯР

Шилдэг дуучин: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын Гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан БААСАНСҮРЭНГИЙН ЭНХНАРАН

Шилдэг удирдаач: Үндэсний Урлагийн их театрын Удирдаач, соёлын тэргүүний ажилтан ЭРДЭНЭБААТАРЫН МӨНХБАЯР

Шилдэг хөгжимчин: Үндэсний Урлагийн их театрын Гоцлол хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан ГАНХУЯГИЙН СОЛОНГО

Шилдэг дуу хөгжмийн бүтээл: “RISING SUN” ПЯНЗ, ЦОМГООР Эрдэнэбаатарын Шүтээн тус тус хүртлээ.

Фото:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг