Уншиж байна ...
Зураг
Зураг

ГРАФИК: Дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээлүүдийг улс орноор нь харуулбал

A.Жаргал
2024 оны 3 сарын 15
IKON.MN

Энэхүү графикт S&P Dow Jones индексийн тоо баримт дээр үндэслэн нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээг улс орон тус бүрээр нь харуулав.

График #1: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ. (Зөвхөн 1 их наяд ам.доллароос дээш үнэлгээтэй хөрөнгийн зах зээлүүдийг өгөгдлөөс түүвэрлэн авав)

АНУ-ын дараагаар орох хамгийн том гурван хөрөнгийн зах зээл нь бүгд Азид байрладаг болохыг бид харж байна.

Энэтхэг зэрэглэл ахиж байна

Энэтхэгийн нийт зах зээлийн үнэлгээ 2024 оны эхээр анх удаа 4 их наяд ам.доллароос давсан нь тус улсыг дэлхийн дөрөв дэх том хөрөнгийн зах зээлтэй орон болгов.

Bloomberg-ийн мэдээлснээр, Энэтхэгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ гурван жилийн дотор нэг их наяд ам.доллароор өсөж, хөгжиж буй зах зээлийн дунд хамгийн сайн үзүүлэлтийг гаргаад байна.

Үүний зэрэгцээ Хятад, Хонг Конгийн хөрөнгийн зах зээлүүд уналттай байж, 2021 оны оргил үеэсээ хойш ойролцоогоор 6 их наяд долларын хөрөнгө “арчигджээ”. Хонг Конгийн хөрөнгийн биржийн үндсэн индекс болох Hang Seng индекс сүүлийн таван жилийн хугацаанд 40 гаруй хувиар буурсан юм.

Монгол улсын хөрөнгийн зах зээл

Манай улсын хувьд 2023 оны эцсийн байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 11 их наяд төгрөг болж (3.26 тэрбум ам.доллар), дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8 хувьд хүрсэн ба нийт арилжаа 8.3 их наяд төгрөг байжээ.

Эх сурвалж: spglobal.com