Уншиж байна ...
Зураг
Зураг

ИНФОГРАФИК: Орос-Украины дайны одоогийн нөхцөл байдал

A.Жаргал
2024 оны 3 сарын 11
IKON.MN

Орос-Украины дайны тухай хамгийн сүүлийн үеийн тоо баримттай инфографикийг орчуулан хүргэж байна. Мэдээлэлд ашиглагдсан өгөгдлийг эндээс харна уу! 

Зураг дээр дарж томруулан үзэх боломжтой

зураг
 

Украины нас барсан, шархадсан

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 2024/02/24 өдрийн мэдэгдэлдээ дайнд 31,000 хүн нас бараад байгааг дурджээ. Өмнө нь энэ тоо маш нууц байсан. Гэхдээ энэ нь бодит тоог багасгасан тоо байх магадлалтай гэж үзэж байна.

2023 онд зарим тагнуулын эх сурвалж 60,000 хүн нас барсан гэж таамаглаж байсан бол Нью Йорк Таймс сонинд нэрээ нууцалсан “АНУ-ын албан тушаалтнууд” энэ тоог 70,000 гэж хэлж байжээ. 

Оросын нас барсан, шархадсан

Өмнөхтэй нэгэн адил Оросын хохирогчдын тоо олон янз, баталгаагүй байна. Нэрээ нууцалсан "АНУ-ын албан тушаалтнууд"-аас 120,000 гэсэн тоо гарч байгаа бол, Оросын хараат бус хэвлэл мэдээллийн MediaZona олон нийтэд нээлттэй мэдээллээр дор хаяж 45,000 хүн нас барсныг баталгаажуулсан. 88,000 хүн нас барж, 194,000 хүн шархадсан гэсэн таамаглалд хүрэхийн тулд олон нийтэд нийтлэгдсэн бүх тоо баримтуудын дунджийг авсан бөгөөд энэ нь өдөрт 120 гаруй хүн нас барж, 250 гаруй хүн шархадсан гэсэн үг юм.

Орос, Украины цэргийн зардал

ОХУ-ын төсвийн тоо зарим талаараа бүрхэг бөгөөд тодруулахад хэцүү байдаг. Олон эх сурвалж Оросын "батлан хамгаалах" төсвийн талаар өөр өөр тоо баримт дурджээ. Албан ёсны хувилбарыг Оросын засгийн газрын цахим хуудаснаас хассан байна. Сүүлийн үеийн тооцоогоор 2024 оны тоо 110 тэрбум доллароос дээш буюу 2021 оны эзлэн түрэмгийлэх дайралтаас өмнөх үеийнхээс бараг хоёр дахин их байна. Одоо цэрэг, дайны зарцуулалт нь Оросын засгийн газрын төсвийн 30 орчим хувь, нийт ДНБ-ий 7 орчим хувьтай тэнцэж байна. (Ихэнх улс орнууд цэрэг армидаа ДНБ-ий 2 хүрэхгүй хувийг зарцуулдаг).

Түрэмгийлэл эхэлснээс хойш Украины цэргийн зардал огцом өссөн нь ойлгомжтой. 2021 онд батлан хамгаалах, цэрэг армийн зардал нь ДНБ-ий 3% байсан бол 2024 онд 20%-д хүрнэ гэжээ. 

Эх сурвалж: Information is beautiful