Уншиж байна ...

ГРАФИК: Автомашин үйлдвэрлэгчдийн нэг ажилтанд ногдох орлого

A.Жаргал
2024 оны 3 сарын 4
IKON.MN

Нэг ажилтанд ногдох орлого нь ажилтан тухайн компанид хэр их мөнгө бий болгож байгааг ойролцоогоор хэмждэг чухал үзүүлэлт юм.

Энэхүү графикт нэг ажилтанд ногдох хамгийн өндөр орлоготой шилдэг 20 автомашин үйлдвэрлэгчийг companiesmarketcap.com сайтын өгөгдлийг ашиглан жагсаан харуулж байна.

График 1: Автомашин үйлдвэрлэгчдийн нэг ажилтанд ногдох орлого (сая ам.доллар)

Орлогын үр ашигтай байдлаараа Kia тэргүүллээ

Автомашин үйлдвэрлэгчдийн нэг ажилтанд ногдох орлогыг хэмжихэд Кia тэргүүлэгч болж, Ford, General Motors зэрэг салбарын аваргуудыг ардаа орхиж байна. 2023 онд Kia компанийн нэг ажилтанд ногдох орлого 2,13 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд тус компанийн 34,178 ажиллах хүч нийт 72.7 тэрбум долларын орлого олсон юм. 

Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн ардаас нэг ажилтанд ногдох орлого нь 1.18 сая доллароор Ferrari компани гурав дугаарт орж байгааг цөөн тоотой, өндөр ашигтай тансаг зэрэглэлийн автомашинууд үйлдвэрлэдэгтэй нь холбож үзэж байна.

Томоохон автомашин үйлдвэрлэгчдээс BMW болон General Motors компаниуд нэг ажилтанд ногдох 1.07 сая доллар, 1.02 сая долларын орлогоор тэргүүлэгчдийн эгнээд багтжээ. 

Tesla компани хэдийгээр цоо шинэ технологитой ч нэг ажилтанд ногдох орлого нь ердөө 740,000 доллар байгаа нь Aston Martin, Туркийн Tofaş Türk компаниудтай ижил байна. Харин өөр нэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Шведийн Polestar 1.12 сая доллароор жагсаалтын дөрөвдүгээр байрт орлоо.

Өгөгдлөөс харахад үр ашигтай байдал нь зөвхөн ажиллах хүчний хэмжээ, брэндийн өв, технологиос хамаардаггүй бөгөөд хүний нөөцийн стратегитай холбоотой байдаг нь харагдаж байна.

График 2: Эдгээр автомашин үйлдвэрлэгчдийн ажилчдын тоо ба орлого (Тэрбум USD)

Эх сурвалж: visualcapitalist.com