Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: НАТО-гийн зардлын зорилтыг аль улсууд хангаж байна вэ?

A.Жаргал
2024 оны 2 сарын 27
IKON.MN

2006 онд НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар гишүүн орон бүр ДНБ-ийхээ доод тал нь 2%-ийг батлан хамгаалах зардалд зориулна гэж тохиролцсон.

Энэхүү график нь НАТО-гийн 2023 оны 7-р сарын мэдээнд үндэслэн гишүүн орнууд энэхүү тохиролцоог хэрхэн сахиж байгааг харуулав.

Польшийн манлайлал

Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО) нь 31 улсыг нэгтгэсэн цэрэг, улс төрийн эвсэл юм. 

НАТО-гийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал гэсэн байдаг.

2023 оны байдлаар зөвхөн 11 гишүүн орон НАТО-гийн ДНБ-ийхээ 2 хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилтыг биелүүлж байгааг дээрх графикаас харж болно. 

НАТО-гийн орнуудын батлан хамгаалахын нийт зардлын 68% буюу 860 тэрбум ам.долларыг нь АНУ гаргаж байгаа нь хоёрдугаарт бичигддэг Герман улсаас 10 дахин их байна.

Гэсэн хэдий ч батлан хамгаалахын зардлыг ДНБ-тэй нь харьцуулан авч үзвэл Польш улс батлан хамгаалах зардалд ДНБ-ийхээ 3.9% (29.1 тэрбум ам.доллар) зарцуулж байгаа бол АНУ-ын хувьд 3.5%-аар хоёрдугаарт эрэмбэлэгдэв. 

НАТО-гийн 2023 оны батлан хамгаалахын зардал

 

Эх сурвалж: visualcapitalist.com