Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хайр халамж, итгэл, талархал, амжилт, ололт, аз бүхэн Тантай хамт байг!

ikon.mn
2013 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
2013 - 2014 он

- Шинэ жилийн мэндчилгээ -

Цагийн зүү 00.00 цагийг заахад ерөөл тавилангийн замыг заах цаг хугацаа 2014 он руу шилжинэ. 

Баяр, гуниг, амжилт, уналт гээд амьдралын өнгө бүхнийг сүлсэн 2013 он өртөөлөн буцлаа. 

“Цаг хугацаа мөнх бөгөөд хүмүүс бид л урсан оддог” гэх мэргэн үг байдаг. Цаг хугацааны хэмжүүр болох нэг он улиран одож байгаа ч нөгөөтэйгүүр хүмүүний амьдралаас 365 хоног тасран алсарч буй.

Гуниг, зовлон, энэлэл, шаналал юугаа умартаж зөвхөн инээд хөөр, амжилт бүтээлээр ерөөн 2014 оныг угтан авцгаая!

Бодол, сэтгэлийн хүчээр Монголчууд бид ирэх ондоо ажил хөдөлмөрийн амжилттай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай байхыг зорин биелүүлж чадвал илүү жаргал үгүй билээ. 

iKon.mn сайт уншигчдаасаа авсан “Та ирж буй 2014 онд юу хүсч байна вэ?” гэсэн санал асуулгад дийлэнх нь буюу 34,6 хувь нь “Амар тайван амьдрал”-ыг гэжээ. 

Тийм ээ, Та бид хүсч буй АМАР АМГАЛАН АМЬДРАЛ-ын төлөөх их “тэмцлээ” үргэлжлүүлэн, нас нэмж ухаарал хайрлах айсуй 2014 оныг алгаа тосон угтан авцгаая.

Хайр халамж, итгэл, талархал, амжилт, ололт, аз бүхэн Тантай хамт байг!

Эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт нийт Монгол ахан дүүстээ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

iKon.mn сайтын хамт олон,