Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гансүх сайд Л.Даваапилийг уучлах болов уу...

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
А.Гансүх сайдыг АТГ-аас шалгах үндэслэлгүй гэж үзжээ

Зам, тээврийн сайд А.Гансүх иргэн Л.Даваапилтэй твиттер хуудаснаа ширүүхэн маргалдсны эцэст АТГ-т ханд­сан билээ. 

Л.Даваапил нь сай­дад хандан “Самсунг” кор­порацитай нэг километр төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 аас чинь хол байна” гэж жиргэсэн юм.

Хариуд нь А.Гансүх сайд ямар нэгэн луйвар хийгээгүй гэдгээ мэдэгдсэн.

Ингээд АТГ-аас Зам, тээврийн сайд А.Гансүхэд албан ёсны хариуг ирүүлсэн байна. Үүнд:

БНСУ-ын Самсунг компанитай “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаал, эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнээр тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх үйлдэлтэй холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдэе гэжээ.

А.Гансүх сайдад АТГ-аас ирсэн албан бичиг

Мөн А.Гансүх сайд дараа нь иргэн Л.Даваапилээс уучлалт хүлээж авахгүй гэсэн. 

Хариуд нь Л.Даваапил уучлалт өгөх гээд байгаа хүн ч алга хэмээн жиргэсэн.

АТГ-аас албан ёсных нь хариу ирчихлээ. Харин одоо сайд А.Гансүх Л.Даваапилийг уучлах болов уу яах бол...