Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг гэрэл зургийн камернууд

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 14
IKON.MN

Ухаалаг утасны камер сэтгэлд тань хүрэхгүй байна уу? Тэгвэл камер авахаасаа өмнө энэ зөвлөгөөг уншаарай.

Гэрэл зургийн камерыг гурав хувааж болно. Үүнд:

  1. Point and Shoot (чиглүүлээд л дараад бай гэсэн үг, утасны камернаасаа арай илүү сайн зураг авахыг хүсэгчдэд)
  2. Prosumer (мэргэжлийн биш ч чанартай зураг хүссэн хүмүүст)
  3. DSLR (мэргэжлийн, хүнд хоббистууд, эсвэл зүгээр л мөнгөтэй хүмүүст)

Эдгээр төрлүүдийн онцлог болон зах зээл дээр байгаа хамгийн сайн сонголтуудыг толилуулж байна.

 

     1.  Point and Shoot

 

 

Тэдний дуранг сольдоггүй, 20 мегапикселээс дээш хэмжээтэй зураг авдаггүй. Гэхдээ тэд хэрэглэхэд хамгийн амархан, энгийн. “Auto” горимд тавиад, чиглүүлээд л дараад байхаас өөр зүйл шаардахгүй.

Гар тань чичрээгүй л бол тогтмол чанартай зургууд авагдана.

Зах зээлд байгаа хамгийн сайн сонголтууд гэвэл

  • Canon PowerShot Elph 330 HS

Онцлог нь овор багатай. 150$ орчимд авна.

  • Panasonic Lumix DMC-FZ200

Онцлог нь 24Х зуум хийх чадвартай. Энэ нь биендээ ахадсан гэмээр. Тиймээс үнэ нь арай илүү 600$ орчим болох аж.

  • Olympus Stylus TG-2 iHS

Онцлог нь ус нэвтэрдэггүй. Үнэ нь 320$ орчим болно.

 

     2.  Prosumer

 

Энэ төрлийн камер дахин хоёр төрөлд хуваагдана.

  • Бага оврын, Том мэдрэгчтэй (Large Sensor Compact)
  • Тольгүй (Mirrorless)

Large Sensor Compact

 

Гэрэл зурагт Мэдрэгчийн хэмжээ, Мегапикселын хэмжээ хоёр чухал байдаг. Өндөр Мегапикселтэй камер зургийн хурц тодрол, талбайн хэмжээг нэмдэг бол өндөр Мэдрэгчтэй нь нэгж цэг дэх гэрлийн хэмжээ, өнгө, чанарыг нэмж өгдөг. Тиймээс дундаж ангилалд Бага оврын том мэдрэгчтэй (Large Sensor Compact) нь илүү тохиромжтой.

Энэ төрлийн хамгийн сайн сонголт нь:

  • Sony Cybershot DSC-RX100 II

800$ дотор үнэтэй. Мэдрэгчийн хэмжээ 15.86 mm. Онцлог нь жин багатай.

  • Fujifilm X100S

1300$ үнэтэй. Хямдад тооцогдохгүй. Гэвч овор багатай ч 28.40 mm мэдрэгчтэй. Магадгүй энэ ангиллын хамгийн сайн сонголт.

Mirrorless

 

Энэ бол гэрэл зургийн ертөнцөд гарсан шинэ дэвшил. Уламжлалт толин тусгалтай шагайврын системыг халснаар камерны жин, овор хэмжээг эрс бууруулсан. Мөн дундаж ангилалд мэргэжлийнх шиг дуран солих боломж олгосон. Зураг авахдаа шагайвраар харах боломжгүй тул зөвхөн LCD дэлгэцнээс хардаг болсон гэсэн үг.

Энэ төрлийн шилдэг сонголтууд гэвэл:

  • Olympus OM-D E-M5

DSLR сонгохоос өмнөх хамгийн сайн сонголт. Мэргэжлийн түвшинд ойртсон тохируулга, үзүүлэлтүүдтэй боловч хямд бас овор, жин бага. 1000$ орчим үнэтэй.

  • Sony NEX-5N

600$-т таарсан хөнгөн жинтэй, 28.12 mm том мэдрэгчтэй.

 

     3.  DSLR

 

 

Том нүсэр, үнэтэй боловч яах гэж ийм камераар зураг авч байгаагаа ойлгосон хүнд бол харамсах зүйлгүй сонголт. Дараах гурван сонголтоос авахад алдах зүйл огт байхгүй.

  • Canon EOS 100D /Rebel SL1

800$ үнэтэй бага оврын DSLR. Анх удаа мэргэжлийн ангилалд орж байгаа хүнд хамгийн тохиромжтой.

  • Nikon D7100

Дундаж DSLR-т тооцогдох боловч маш том 43.26 mm мэдрэгчтэй тул 1000$-т авахад огт алдах зүйлгүй.

  • Pentax K-5 IIs

Хэдийгээр Canon, Nikon гэрэл зургийн ертөнцийг эзэгнэдэг ч өөр нэг сайн сонголт бол Pentax. 800$ орчимд бүх мэргэжлийн боломжуудыг багтааж авах боломжтой.