"Токио-2020" зуны олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдөж буй манай улсын тамирчин Б.Болортуяа мөнгөн медалийн төлөөх барилдаанд өвдөг шороодлоо.
Тэрбээр Японы бөх М.Мукаидатай учраа таарч, 3:6 харьцаагаар ялагдал хүлээсэн юм.
Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.